Токиогийн Анагаахын их сургууль элсэгчдийнхээ оноог өөрчилдөг байжээ

Японы нийслэл Токио хотын Анагаахын их сургуулийн захирал элсэгчдийн тоог цөөрүүлэхийн тулд ЭЕШ-ын оноог зориудаар өөрчилдөг байсан талаар “www.japantimes.co.jp” сайт мэдээллээ.
Уг хэргийг прокурорууд шалгаж буй бөгөөд их сургуулийн захирал эмэгтэйг саатуулаад байна.
Тус улсын Боловсролын яаманд ажилладаг томоохон албан тушаалтан Анагаахын их сургуулийн удирдлагуудтай хуйвалдан бага оноотой хүүгээ уг сургуулийн ОЮУТАН болгосон аж.
Энэхүү хэргээс улбаалан Анагаахын их сургууль элсэгчдийн оноог өөрчилдөг болохыг прокурорууд олж мэджээ.
Зөвхөн 2010 онд уг сургуульд элсэгчдийн 40 хувь нь ЭМЭГТЭЙ байсан гэнэ. 2011 оноос эмэгтэй элсэгчдийн тоог хязгаарлаж, 2012 оноос эхлэн эмэгтэй элсэгчдийн тоог 30 хувиас хэтрүүлэхгүй байхаар удирдлагууд тохиролцсон байна.
2018 онд тус сургуульд элсэгчдийн 1596 эрэгтэй, 1018 эмэгтэй элсэгч байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ