О.Баасанхүү: "Эрдэнэт"-ийн асуудлыг яаралтай хэлэлцэхийг шаардаж байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-"Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудлыг хуулийн байгууллага шаардаж байгаа юм билээ. Харин 51 хувийг Өмнөд Африкийн Стандарт банкинд барьцаалж зээл авсан асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хүсэлт тавьсан байдаг. "Эрдэнэт"-ийн 51 хувиаа алдсан эсэх талаар шалгалт явуулах ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан байдаг. Чуулганы хаалтын хуралдаанд миний бие ажлын хэсгийн үр дүн ямар байгаа талаар асуулт тавьсан. Тухай хурал дээр ажлын хэсгийн ахлагч Я.Санжмятав "Энэ асуудлаар Арбитрийн шүүх хурал долдугаар сарын 6-нд Лондонд болно. Энэ хуралд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нар оролцоно. Манайд ашигтай шийдэгдэнэ" гэсэн хариулт хэлсэн. мэдэгдсэн. Үүнээс хойш наймдугаар сар гарлаа. Тиймээс би Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьж байгаа юм. Арбитрийн шүүхээс ямар шийдвэр гаргасныг асууж байна. Эрдэнэт үйлдвэрийг өрөнд оруулсан этгээдүүдэд ямар арга хэмжээ авах, хохиролгүй болгох талаар юу хийж байгаа гэсэн асуулга тавьж байна.
Надад ирсэн албан бус мэдээллээр долдугаар сарын 10-нд шүүх хурал болж, Монголын талд хүнд байдалтай шийдвэр гаргажээ. Хэрвээ энэ шүүх хурлын шийдвэрийг биелүүлэхгүй бол "Эрдэнэт"-ийн удирдлагуудыг баривчлах, эд хөрөнгийг нь хураах юм байна. Ээлжит бус чуулган хуралдвал "Эрдэнэт"-ийн асуудлыг яаралтай хэлэлцэх хэрэгтэй хэмээлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ