“Зомби хүн” хэмээн алдаршсан загвар өмсөгч амиа хорложээ
2018-08-03

Америкийн поп дуучин Лейди Гагагийн 2011 онд гаргасан “Born This Way” дууны клипэнд тоглож, олноо алдаршсан загвар өмсөгч Рик Женест амиа хорлосон талаар “www.people.com” сайт мэдээллээ. Тэрээр 32 настай байсан юм.

 

 

Уг уран бүтээлийн дараа Рик Женестийг ЗОМБИ ХҮН хэмээн нэрийдэх болжээ.

 

Канадын Монреаль хотноо байрлах гэрээс нь түүний цогцсыг олсон гэнэ. Залуу ямар шалтгаанаар амиа алдсан нь нууц байгаа бөгөөд ямар нэгэн гэрээслэл гэрээс нь олдоогүй гэв. 

 

Уг мэдээллийн дараа дуучин Гага твиттертээ “Миний “Зомби хүү”. Чамайг маш их үгүйлэх болно” хэмээн жиргэжээ.

 

 

Зомби хүн шавьжны 176 шивээс, ясны 139 шивээстэй бөгөөд “Бие дээрээ хамгийн их шивээстэй хүн”-ээд тодорч, 2014 онд Геннисийн номонд бичигдэж байв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
1985 онд төрсөн цэл залуухан залуу байсан гэсэн. Ингэж хогийн аймшигтай амьдралаар амьдарч яваад ингэж үхлийн муугаар үхэх гэж дээ. Тун харамсалтай.
2018-08-06
зочин:
1985 онд төрсөн цэл залуухан залуу байсан гэсэн.Ингэж хогийн аймшигтай амьдралаар амьдрарч яваад ингэж үхлийн муугаар үхэх гэж дээ. Тун харамсалтай.
2018-08-06
ZOCHIN:
SETGETCIIN ...
2018-08-03