Си даргыг шүүмжлэгч 84 настай эрийг шууд нэвтрүүлгийн үеэр баривчилжээ

БНХАУ-ын Жинан хотноо амьдардаг Сун Вэнгуанг гэх 80 настай иргэнийг тус улсын хамгаалалтын хүчнийнхэн хүчээр баривчилсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Сун баривчлагдах үедээ “Америкийн дуу хоолой” нэвтрүүлгийн Хятад хэл дээрх шууд нэвтрүүлэгт утсаар холбогдон өөрийн үзэл бодлоо илэрхийлж байжээ.
Тусгай хүчнийхэн түүний гэр рүү дайран орж ирэхэд тэрбээр Сун “Би эрх чөлөөний талаар ярих эрхтэй хүн” хэмээн хэлээд, утас салсан байна.
Физик, эдийн засгийн ухааны профессор Сун эрх чөлөөний төлөө тэмцэгч нэгэн бөгөөд эрх баригчдаа үргэлж шүүмжилдэг юм.
Тэрбээр “ард түмнийхээ үг хэлэх эрх чөлөөг хязгаарлаж буй”-г эсэргүүцэн саяхан Ерөнхийлөгч Си Зиньд хаягласан захиаг илгээсэн ч албаныханд замаас нь хураан авчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ