Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2018-08-04

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2018 оны 08 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтnйн уулархаг нутгаар 18-23 хэм, говийн бүс нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 24-26 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин
Ts:
Yum hugjsun uyed arai aytaihan tsag agaar medee ugch baiyaa! 1990 omd l iimerhuu buduun toim sonsdog baisan. Joohon nariivchilsan medee ugch baival dain bma a
2018-08-04