Индонезид дахин газар хөдөлж, 82 хүн амиа алджээ
2018-08-06

Индонезийн аялал жуучлалын гол бүс гэгддэг Ломбок аралд дахин 6.5 магнитудын  хүчтэй газар хөдлөлт болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Энэхүү байгалийн гамшгийн уршгаар 82 хүн амиа алдаж, олон зуун хүн бэртсэн талаар тус улсын Онцгой байдлын газраас уламжлав.

 

Мөн газар хөдлөлтийн улмаас олон барилга, байгууламж нурсан бөгөөд орон даяарх цахилгаан тасарсан гэнэ. Аврагчид гамшгийн бүсэд амьдарч буй оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

 

Шархадсан иргэдийг Бали арал дахь эмнэлэгүүд рүү хүргэж эхэлсэн бөгөөд “хэдэн хүн сураггүй алга болсон нь тодорхойгүй байна” хэмээн Индонезийн Гамшгаас хамгаалах төвийн хэвлэлийн төлөөлөгч ярив.


 

Ломбок аралд өнгөрөгч долоо хоногт газар хөдөлсөн бөгөөд 16 хүн амиа алдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин