Венеусэлийн Ерөнхийлөгч дроны халдлагаас амьд үлджээ
2018-08-06

Венеусэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн амь насыг хөнөөх гэсэн оролдлого гарсан талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “Ройтерс” агентлаг дамжууллаа.  

 

 

Ерөнхийлөгч өчигдөр Венеусэлийн Зэвсэгт хүчний ойн баярт зориулан ард түмэндээ хандан үг хэлж байхад гэнэт дэлбэрэлт болжээ. Энэ үеэр төв телевизийн шууд дамжуулалт гэнэт тасалдсан байна.

 

Шууд дамжуулалт тасалдахаас өмнө дэлбэрэлтийн улмаас талбайд жагссан цэргүүд болон иргэд айн сандарч, гүйлдэж буй дүрс үзэгджээ.

 

Ерөнхийлөгчийг үг хэлж байсан газраас холгүйхэн нэг дрон нисч очин, бөмбөг дэлбэлсэн гэнэ. Дэлбэрэлтийн улмаас хэд хэдэн хүн шархадсан бөгөөд Мадуро ямар ч бэртэл аваагүй гэнэ.

 

Тэрбээр уг үйл явдлыг “Урьдчилан бэлдсэн террорист ажиллагаа. Буруутанг заавал олох болно. Энэ хэргийн ард хэн байгаа, хэн намайг хөнөөхийг оролдсон нь сонирхолтой байна” хэмээжээ.

 

“Уг хэрэгтэй холбогдуулан цагдаагийнхан зургаан этгээдийг баривчилсан” талаар Засгийн газрын хэвлэлийн албанаас уламжлав.  Эрх баригчид уг хэргийн ард “Сөрөг хүчин байх магадлалтай” гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин