ШУУД: МАН УИХ-ын нөхөн сонгуульд оролцох асуудлыг хэлэлцэж байна

10:40 цаг:
МАН-ын бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Бага хурлын гишүүд хуралдаан даргалагч, хэлэлцэх асуудал дүрмээ баталлаа. Үүний дараагаар МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд оролцох тухай илтгэл тавив. Тэрбээр:
-УИХ-ын нөхөн сонгууль явуулах тухай 2018 оны зургадугаар сарын 28-ны өдрийн УИХ-ын 62 дугаар тогтоол гарсан. УИХ-ын нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар маргаан ҮХЦ-д иржээ. Тиймээс ҮХЦ тайлбар гаргах юм байна. Энэ нь нөхөн сонгуульд улс төрийн хүчнүүд оролцох эсэхээ мэдэгдэх цаг хугацааны хуваарьтай давхацсан байна. Хуулиар ҮХЦ-ийн дүгнэлт гартал УИХ-ын тогтоол түдгэлзсэн байдалтай байдаг байна. Харин улс төрийн хүчнүүд сонгуульд оролцохоо илэрхийлэх болон бусад асуудүлаа хэлэлцэх үүрэгтэй. Тиймээс МАН УИХ-ын нөхөн сонгуульд оролцох асуудлаа хэлэлцэн шийдвэрлэхийг хүсч байна гэлээ.
МАН-ын бага хурал үргэлжилж байна.
МАН-ын бага хурлыг Ө.Энхтүвшин даргална
10:15 цаг:
МАН-ын бага хурал Тусгаар тогтнолын ордонд гишүүдийн 52.8 хувийн ирцтэй эхэллээ. МАН-ын дарга У.Хүрэлсэн бага хурлыг нээлээ. Бага хурлын даргаар Ө.Энхтүвшинг, орлогчоор Г.Хэрлэнчулууныг сонголоо.
МАН-ын бага хурлыг даргалагч Ө.Энхтүвшин "Өнөөдрийн бага хурлаар хоёр асуудал хэлэлцэнэ. УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, дараагаар нь нэр дэвшүүлэх журам батлах тухай хоёр асуудал хэлэлцэнэ" гэлээ. Бага хурлын гишүүд хэлэлцэх асуудлыг дэмжин батлав.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ