Мадуро Колумбын Засгийн газрыг өөрийг нь хөнөөхийг завдсан гэлээ
2018-08-06

Венеусэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өчигдөр Зэвсэгт хүчний ойн баярт оролцон, үг хэлж байхад тэсрэх бөмбөг суурилуулсан дрон гэнэт дэлбэрсэн билээ.

 

 

Хүчтэй дэлбэрэлтийн үеэр парадад оролцсон цэргийн албан хаагчид болон олон иргэд сандарцгааж, үймсэн юм.

 

Цагдаагийнхан Ерөнхийлөгчийн амь насыг хөнөөхийг завдсан зургаан этгээдийг хэргийн газраас холгүйхэн баривчилсан аж “Дэлбэрэлтийн үеэр долоон цэрэг шархадсан. Ерөнхийлөгчийн биеийн байдал хэвийн” хэмээн албаныхан уламжлав.

 

 

Ерөнхийлөгч Мадуро дээрх хэргийн захиалагчийг хөрш Колумбын Засгийн газар хэмээн мэдэгдсэн нь олныг гайхшруулсан талаар “www.theguardian.com” сайт дамжуулжээ.

 

“Энэ хэргийн ард тэд байгаа гэдгийг нотлох болно” хэмээн Мадуро хэлсэн аж. Уг мэдэгдлийн хариуд Колумбын Засгийн газар “Баримт нотолгоогоо гаргаад ир” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин