Индонезид 6.9 баллын газар хөдөлж, 91 хүн амиа алджээ
2018-08-06

Индонезийн Ломбок аралд өнгөрсөн шөнө 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Тэгвэл энэхүү байгалийн гамшгийн уршгаар амиа алдагсдын тоо 91-д хүрсэн талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “Ройтерс агентлаг мэдээллээ. 

 

 

Амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй гэнэ. Учир нь олон хүн сураггүй болсон бөгөөд аврагчид гамшгийн бүсэд ажилласаар байна. 

 

Газар хөдлөлтийн үеэр олон барилга байгууламж нурж, орон даяар цахилгаан тасарчээ.  Аврагчид уг аралд амрахаар ирсэн 1, 000 гаруй жуулчныг яаралтай Бали арал руу шилжүүлсэн байна. 

 

Тус аралд нэг долоо хоногийн өмнө 6.4 магнитудын газар хөдлөлт болж, 16 хүн амиа алдсан билээ. 

 

Shuud.mn
Сонин хачин