Саудын Арабын эрх баригчид Канадын Элчин сайдыг хөөжээ
2018-08-06

Саудын Арабын эрх баригчид дотоод асуудалд нь хөндлөнгөөс оролцлоо хэмээн Канад улсыг буруутгасан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. Тус Гадаад хэргийн яам өчигдөр 15.00 цагт албан ёсны твиттер хуудастаа Канадын Элчин сайдыг албан гаргахаас гадна Канадад суух Элчин сайдаа эргүүлэн татах болно" хэмээн жиргэжээ. 

 

 

Мөн Саудын Араб, Канад улстай байгуулсан бүх худалдаа болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа зогсоосон байна. 

 

"Саудын Арабын цагдаагийнхан  хүний эрхийн идэвхтнүүдийг баривчилсан явдалд харамсч байна" хэмээн Канадын эрх баригчид мэдэгдсэн билээ. Уг мэдэгдэлд дургүйцсэн Саудын Араб "Тусгаар улсын асуудалд хөндлөнгөөс оролцох эрх Канад улсад байхгүй" гэж хариу мэдэгджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин