МАН-ын удирдлагууд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүлнэ
2018-08-07
Гэрэл зургийг MPA.mn

 

МАН-ын II бага хурал өчигдөр /2018.08.06/  200 гишүүн буюу 53.5 хувийн ирцтэйгээр хуралдсан. Хурлаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох эсэх, мөн нэр дэвшүүлэх журмыг хэлэлцэн баталсан юм.

 

Хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Ардын Нам УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцохоор шийдвэрлэсэн. Хуулийн дагуу өнөөдөр 11.40 цагт МАН-ын удирлдагууд Сонгуулийн Ерөнхий Хороонд оролцох хүсэлтээ хүргүүлэх юм байна.

 

Сонгуулийн Ерөнхий Хороо тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин