Чикагод зэвсэгт халдлагаар 12 хүн амиа алдаж, 66 хүн шархаджээ
2018-08-07

АНУ-ын Чикаго мужийн “Саут Сайд” бүс нутагт ганцхан долоо хоногийн дотор зэвсэглэсэн этгээдүүд олон удаагийн давтамжтай халдлага үйлдсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Гэнэтийн дайралтын үеэр 12 хүн амиа алдаж, 66 хүн шархадсан гэнэ.  11, 13 настай хоёр хүүхэд уг хэргийн улмаас амиа алдсан бол шархадсан иргэдийн дунд 7-15 насны 10 хүүхэд байна.

 

Гэрчүүд “Хар хувцастай этгээдүүд гэнэт олон хүн байгаа хэсэг рүү гал нээсэн. Бүх зүйл их хурдан болж өнгөрсөн” хэмээн ярив.

 

Чикаго мужийн Цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн Эдди Жонсон “Энэ бол зохион байгуулалттай хэрэг. Бид гэмт хэрэгтнүүдийн мөрөөр хөөж байгаа. Удахгүй хэргийн зангилаа тайлагдах болно. Иргэд олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ сонор сэрэмжтэй байх шаардлагатай” гэж мэдэгджээ.

 

Цагдаагийнхан гэнэтийн шалгалт хийж, 60 ширхэг галт зэвсэг хураан авч, галт зэвсэг эзэмших эрхгүй 46 иргэнийг баривчилсан байна. “Баривчлагдаад буй иргэд дээрх галт зэвсгийн халдлагатай холбоогүй. Гэмт этгээдүүдийг эрэн сурвалжиж байгаа” хэмээн Эдди Жонсон мэдэгдлээ.

 

Чикагод өнгөрөгч баасан гаригт зэвсэгт халдлагын улмаас 19 хүн буудуулж, хоёр хүн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
irgen:
hamgiin ih allaga gardag gazar, odor bolgon
2018-08-07
зочин:
Чикаго муж гэж байдиймуу. Зөв бичээчээ тмйм муж байхгүй шдээ.
2018-08-07