"Хаппи Веритас" төв үнэ төлбөргүй шинжилгээ хийнэ
2018-08-07
Гэрэл зургийг MPA.mn

 

"Хаппи Веритас" төвөөс элэгний үрэвслийн маркер, асат, алатын шинжилгээг үнэ төлбөргүй хийх болсон талаар мэдээлэл хийлээ. Уг төв нь 2008 онд анх Монголд элэгний вирус тоолох үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. Энэ онд арван жилийн ой тохиож буй бөгөөд ойн баярын хүрээнд элэгний үрэвслийн маркер, асат, алатын шинжилгээг үнэ төлбөргүй хийхээр болжээ.

 

Алат, асатын шинжилгээ нь:      

 

Алат нь элэгний эс дотор агуулагдаж байдаг бөгөөд элэгний эсний гэмтэл болон өрөвслийн үед цус руу маш ихээр ялгарч байдаг. Асат нь зүрх булчин, бөөр элэгний эсүүдэд байдаг. Зүрхний дутагдал, булчингийн хэт их ачааллын үед өсдөг. Алат, асатын хоорондын хамаарлаар нь элэгний үрэвсэл байгаа эсэхийг тогтоодог.

 

Энэхүү шинжилгээг өгөхийн тулд үйлчлүүлэгч хоол, хүнс хэрэглээгүэй байх бөгөөд цэвэр буцалсан ус уусан байж болно. Энэхүү шинжилгээг 12.00 цаг хүртэл шинжилгээг авдаг байна. Мөн архи, согтууруулах ундааг өмнөх өдөр нь болон шинжилгээ өгөх өдрөө хэрэглээгүй байх ёстой. Хэрэв уусан тохиолдолд шинжилгээний хариу буруу гардаг.

 

Хаппи Веритас оношлогооны төв монголдоо анх элэгний С вирусыг тоолж эхэлсэн. Мөн элэгний С вирусын эсрэг үйлчилгээтэй “Хармони”  эмийг Монголд нэвтрүүлсэн юм. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин