Газ тээвэрлэж явсан ачааны машин дэлбэрч, хоёр хүн амиа алджээ
2018-08-07

Италийн Болонья хотын хурдны зам дээр газ тээвэрлэн явж байсан ачааны машин дэлбэрсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Энэхүү аймшигт ослын улмаас хоёр хүн амиа алдаж, 70 хүн бэртсэн талаар албаныхан уламжлав.

 

“1, 2, 3 зэргийн түлэгдэлтэй 50 иргэнийг яаралтай эмнэлэгт хүргэж, эмчилгээ хийж” буй талаар Болонья хотын Эрүүл мэндийн төвөөс мэдээлжээ.

 

 

Эмнэлэгт хүргэгдээд буй иргэдийн дунд цагдаагийн хоёр албан хаагч бий гэнэ. Дэлбэрэлт болсон гүүрийн хөдөлгөөнийг зогсоож, шалгалт явуулж эхэлжээ. Ослын шалтгаан тодорхойгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин