ГАЛ ДЭЭР ТОС нэмсэн Трампын шинэ хориг
2018-08-07

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч тавдугаар сард Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрээс гарч буйгаа зарласан билээ. Уг үйл явдлын дараа АНУ, Ираны дунд таагүй харилцаа үүссэн бөгөөд Трамп тус улсын шинэ хориг арга хэмжээ авна гэдгээ илэрхийлж, ГАЛ ДЭЭР ТОС нэмсэн гэхэд болно.

 

 

Цагаан ордны тэргүүн өчигдөр Ираны эсрэг хориг арга хэмжээнийхээ эхний хэсгийг баталсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Шинэ хоригт Ираны иргэд, компаниудаас гадна түншүүд нь багтсан байна.

 

“Энэ удаагийн хориг өмнөхөөсөө илүү цар хүрээг хамрах болно” хэмээн Ерөнхийлөгч Трамп хэвлэлийн хурлын үеэр Тегераны удирдлагуудад хандан мэдэгдэв.

 

Барак Обамагийн үед байгуулсан Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр зөвхөн “Иранд л ашигтай” хэмээн Трамп мэдэгдэж, хориг арга хэмжээний тусламжтай уг хэлэлцээрийн зарим заалтыг АНУ-д ашигтай болгохоор зорьж байна.

 

Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани “АНУ, Ираны цөмийн хэлэлцээрт эргэн нэгдэж, бидэнтэй хамтран ажиллах хүртэл бид Трамп болон Вашингтонтай ямар ч хэлэлцээр хийхгүй. Тэд эхний алхмыг хүртэл бидний дунд үүссэн хагарал үргэлжлэх болно” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин