Венеусэлийн цагаачдыг нэвтрүүлэхгүйн тулд Бразил хилээ хаалаа
2018-08-07

Бразил, Венеусэл улстай хиллэх хилээ хаасан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Хойд хэсгийн Рорайма муж Венеусэлтэй хиллэдэг бөгөөд тус бүсэд олон тооны хуягт цэргүүд байршиж, хилийн хамгаалалтыг нэмэгдүүлж эхэлжээ.

 

Рорайма мужийн Захирагч Суело Кампосын хүсэлтээр Бразилийн дээд шүүгч Хэлдер Баррето дээрх шийдвэрийг гаргасан байна.

 

Венеусэл улсад үүссэн дотоодын зөрчил мөргөлдөөнөөс үүдэж, олон мянган иргэн хөрш Бразил руу цагаачлан ирэх болжээ. Өдөрт 800-1,000 цагаач Бразилд цагаачлан ирдэг аж.

 

Тус улсаас ирэх цагаачдыг хүлээн авахад хэтэрхий хүндрэлтэй болсон учир Захирагч, шүүхэд хандахаас өөр сонголтгүй болсон гэнэ.  

 

"Цагаачдыг байршуулах байр болон хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ хэвийн ажиллаж эхэлсний дараа цагаачдыг асуудалгүйгээр хүлээн авна" гэдгээ Захирагч амлажээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин