Ц.Нямдорж: Турк иргэний асуудлыг нарийвчлан шалгаж байна
2018-8-7

 

Турк сургуулийн захирал Вейсэл Акчайг хулгайлахыг оролдсон хэрэг гарсан. Үүнийг манай хууль хяналтын байгууллага шалгаж байгаа юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Шалгалтын явцын талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос тодруулахад:

 

-Шалгалт хяналтын шатанд байгаа. 

 

-Манай тагнуулын байгууллагыг оролцсон гэх мэдээлэл Туркийн хэвлэлд гарсан. Энэ талаар...?

 

-Туркийн хэвлэлд юу гарахыг би яаж мэдэх вэ? Ер нь иймэрхүү хардлага байгаа. 

 

-Та энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?

 

-Болсон асуудал нь өглөө хүн хулгайлагдсан гэдэг мэдээлэл авсан. Прокурорт танилцуулаад хойноос нь цагдаа нар явуулсан. Орой нь хулгайлагдсан хүн нь гэртээ ирсэн гэх цаг хугацааны процесс явагдсан. Нарийн шалгалтуудыг цагдаа, прокурор хийж байгаа.  Бусад нь нарийн төвөгтэй, нууцын зэрэглэлтэй асуудал учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй. Туркийн Элчин сайд шалгаж байгаа гэсэн  мэдээлэл өгсөн байна лээ. Энэ бол тухайн улсын асуудал. 

 

-Туркийн террорист бүлгэмд Монголд үйл ажиллагаа явуулдаг гэсэн мэдээллийг Туркийн Гадаад хэргийн сайд өгсөн байсан?

 

-Туркийн Гадаад хэргийн сайдын хэлсэн үгэнд Монголын ХЗДХ-ийн сайд тайлбар хэлдэггүй. Өөрийнхөө иргэнд ямар үнэлт, дүгнэлт хийх нь тухайн улсын асуудал. Монголын нутаг дээр болсон асуудлыг прокурор цагдаа шалгаж, ажиллагаа цаашид үргэлжлэх нь манай дотоод асуудал. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Нууцын зэрэглэл гээд л өөрийгөө рекламдахийм Нууцалсаар байгаад өөрсдөө томорчихдог.
2018-08-08
mgl:
ene muu teneg turkiig hooj yavuul, manaih turkiin dotood zorchild asuudald oroltsoh heregggui, tuugeer yavsan gaig uugeer duudaad hereggui
2018-08-08
Buh humuus yach muulaad haraagaad yag odoogoor shudraga esond hamgiin oirhon bgaa ene huniig yach chadahgui l dee unen hamgiin ih oirhon bgaa hun gej oilgoj bgaa daa itgelnii aldagdaj huch chadal nii sulrahgui l bol muu muuhaigiin uur bolson humuustei uzeed bgaaraa hun guia
2018-08-08
Umhii durvudoo chi “ Nuutsiin zereglel” geed ard tumenees nuuh gej baigaa. Chinii chaddag yum ter
2018-08-07
Umhii durvud. Zorigiin aluurchin
2018-08-07
Нямдорж 60 тэрбумын бичлэгийг үнэн болсон явдал гэж зөв хэлсэн. М.Энхболдыг одоо шүүж шорон явуулах ёстой. ХЗС Нямдоржид амжилт хүсье. Монгол ялна.
2018-08-07