Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зуслангийн нээлт болно
2018-08-08

09:40 цагт Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Хөвсгөл Алтан Дуулга” ХК-ийн олон нийтэд гаргаж буй нэмэлт үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгын нээлт болон цан цохих ёслол эхэлнэ. Холбоо барих утас: 95953141

 

11:00 цагт БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газраас хамтран 2018 оны 08-р сарын 10-12 ны өдрүүдэд “Хүй долоон худаг”-т зохион байгуулах “Нүүдэлчин Монгол” наадмын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд өгөх хэвлэлийн бага хуралЗасгийн газрын II байр Соёл, урлагийн газрын Хурлын танхимд зохион байгуулна. Утас 99849000, 88004849 

 

11.00 цагт Өлзийт хорооллын ойролцоо байрлах "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зуны хөдөлмөр зуслан"-гийн нээлт болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зусланд амрангаа сүү сааль дээр ажиллаж өөрсдөө идээ цагаа бэлтгэж, ажил хөдөлмөрийн зах зухаас суралцаж байгаа юм байна. Ихэвчлэн гэртээ цонхны цаана суудаг хүүхдүүдэд сайн дурын иргэдтэй хамтран 1+1 хөтөлбөрийн дагуу хийж бүтээх боломж олгож байгаа энэхүү зуслан Монголдоо анхдагч аж. Харилцах утас 9999-2037

 

15:00 цагт МУЭ-н үзэсгэлэнгийн танхимд Солонгос болон Монгол зураачдын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ.

Shuud.mn
Сонин хачин