Саудын Араб, Канадад суралцаж буй бүх оюутнаа ЭРГҮҮЛЭН татахаар болжээ

Саудын Арабын эрх баригчид Канад улсад суралцаж буй бүх оюутнаа эргүүлэн татахаар болсон талаар “www.insidehighered.com” сайт мэдээллээ.
Хоёр улсын дунд үүссэн ДИПЛОМАТ дайн цар хүрээгээ тэлсээр байна.
Саудын Арабын Боловсролын яам албан ёсны цахим хуудастаа “Ирэх сарын эцэс гэхэд Канадад хувийн зардал болон тэтгэлэгээр суралцаж буй бүх оюутныг эргүүлэн татах болно” гэж мэдэгджээ.
Канадад арабын 20 мянга гаруй оюутан суралцдаг бөгөөд эдгээрийн 15 мянга нь баклавар, магистр болон докторт суралцдаг байна. Харин бусад нь хэлний бэлтгэл болон мэргэжил дээшлүүлэх сургалтад суудаг аж.
Оюутнуудаас гадна гэр бүл нь ирэх сарын дотор Канадыг орхих шаардлагатай болжээ. Канадын Засгийн газар авсан оюутнуудыг Арабын Засгийн газар дэмжлэг үзүүлж, өөр улс руу тэтгэлэгийг нь шилжүүлэх боломжийг судлах болно хэмээн амласан байна.
Мөн эрх баригчид эрүүл мэндийн үйлчилгээ авахаар Канад руу зорчихгүй байхыг уриалав.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ