Дэлхийн банкны Монголыг хариуцсан захиралтай уулзлаа
2018-08-08

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Дэлхийн банкны Монгол, Солонгос, Хятад Улсыг хариуцсан захирал Берт Хофман болон холбогдох албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

 

 

Уулзалтаар Монгол Улсад хэрэгжиж байгаа Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” болон Дэлхийн банкны “Эдийн Засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын хөтөлбөр”-ийн  хэрэгжилт, эдийн засагт гарч байгаа эерэг өөрчлөлтүүдийн талаар санал солилцлоо.

 

Монгол, Солонгос, Хятад Улсыг хариуцсан захирал ноён Берт Хофманд Монголбанкны зүгээс дээрх хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлж байгаад талархсанаа илэрхийлэв.

Shuud.mn
Сонин хачин