“Синьхуа”: Монголд үерийн улмаас 63 хүн амиа алджээ

Монгол Улсад их хэмжээний аадар бороо орж, үер буусан байна. Энэхүү байгалийн гамшгийн уршгаар 63 хүн амиа алджээ. Амиа алдагсдын дунд 15 хүүхэд бий” хэмээн тус улсын Онцгой байдлын ерөнхий газраас /ОБЕГ/ мэдэгдлээ.
Өнгөрөгч амралтын өдөр хоёр хүн амиа алдсан байна. ОБЕГ-аас “Томоохон гол, мөрний усны түвшин эрс нэмэгдсэн” гэж мэдээлж, голын дагуу амьдардаг иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.
Монголд өнгөрсөн долоодугаар сард олон өдөр үргэлжилсэн аадар бороо орж, зарим бүс нутагт үер буусан. Энэ сарын дунд хүртэл хур тунадас орох гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ