"АПУ" болон "Монгол шуудан" ХК тайлангаа танилцуулна

img

 

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь бүртгэлтэй хувьцаат компаниудын мэдээллийн ил тод, нээлттэй байдал, үүргийн хэрэгжилт, компанийн засаглалын кодексын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй компаниудын хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг олон нийтэд нээлттэй илтгэл хэлбэрээр танилцуулах ажлыг 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. 

 

2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 14.00 цагт "АПУ" ХК, 15:00 цагт "Монгол шуудан" ХК-иуд 2018 оны хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн биржийн байранд танилцуулах тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ