Газар хөдлөлт 115 хүний АМИНД хүрлээ
2018-08-08

Индонезийн аялал жуучлалын гол бүс гэгддэг Ломбок арал дээр өнгөрөгч ням гаригт 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ.

 

 

“Газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 115-д хүрсэн” талаар тус улсын Онцгой байдлын газраас мэдээлэв.

 

“Хог хаягдал их гарсан учир ачааны машин гамшгийн бүсэд нэвтрэх боломжгүй байна” хэмээн Улаан Загалмай нийгэмлэгийн хэвлэлийн төлөөлөгч Хусни “CNN” агентлагт ярьжээ.

 

Ломбок арал дээр 200 мянган хүн амьдардаг бөгөөд 20 мянган хүнд яаралтай тусламж хэрэгтэй байгаа гэнэ. 80 айлын орон сууц НУРСАН бөгөөд барилгаас гарсан хог, хаягдлыг цэвэрлэх ажил үргэлжиж байна.

 

Мөн аврагчид газар хөдлөлтийн үеэр тус аралд амрахаар ирсэн 500 гаруй жуулчныг нүүлгэн шилжүүлж ДУУССАН болохыг мэдэгджээ.

 

Жуулчдыг ойролцоох Бали аралд хүргэж, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.  Эрх баригчид цунами үүсч болзошгүй хэмээн мэдэгдсний дараахан олон хүн Ломбок арлыг орхижээ.

 

Ганцхан долоо хоногийн өмнө тус аралд 6.4 магнитудын газар хөдлөлт болж, 15 хүн амиа алдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин