Нөхөн сонгуульд 14 нам оролцохоор хүсэлтээ өгчээ

Хэнтий аймаг дахь УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоор14 нам Сонгуулийн ерөнхий хороонд материалаа хүргүүлжээ.
МАХН, ХҮН, АН, Дэлхийн монголчууд, Үнэн ба Зөв, МАН, МҮАН, ИЗНН, МНН, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам, Зон Олны Нам, Монгол Консерватив Нам, Ард Түмнээ Хайрлая Нам, БНН-ууд нөхөн сонгуульд оролцохоор СЕХ-нд хандсан байна. Харин СЕХ ажлын хэсэг гарган, тав хоногт багтаан намуудын бүртгэлийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх аж.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ