Сурагчийн дүрэмт хувцасны үнэ НЭМЭГДЭЭГҮЙ байна
2018-08-09

Хичээлийн шинэ жил эхлэхэд цөөн хоног үлдээд байна. Амралт зугаалгын цаг дуусч, хөдөөг, зусланг зорьсон багачууд зуны наранд борлосон хацраа цайруулж, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасаа базаахаар төрөлх хотдоо ирсэн бололтой. Зах, худалдааны төвүүд хөл, хөдөлгөөн ихтэй болжээ. Ээж, аавдаа хөтлүүлсэн багачуудтай хөл нийлж, “Хархорин” худалдааны зах болон “Сүлжмэл”-ийн үйлдвэрээр холхиж, дүрэмт хувцас хийгээд, хичээлийн хэрэгслийн үнэ сонирхлоо.

 

Ахлах ангийн сурагчдын дүрэмт хувцас 123-133 мянган төгрөгийн үнэтэй байна

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн хэмжээнд дүрэмт хувцас үйлдвэрлэдэг “Өүлэн мэнч”, “Шилмэл загвар”, “Төмөр трейд”, “Бүтээлч үйлс”, “Торгон хийц”, “Их шаглаа”, “Энх зүр”, “Бат зүү” зэрэг компаниуд байна. Эдгээр компаниас “Өүлэн мэнч” ХХК-ийг сонгож, тус үйлдвэрийн дүрэмт хувцасны ур хийц болон үнийг сонирхов.

 

Эднийх дүрэмт хувцасаа саяхнаас худалдаалж эхэлжээ. Энэ үйлдвэрийн дүрэмт хувцасны үнэ өмнөх жилийнхтэй ижил үнээр худалдаагдаж байлаа. Тухайлбал бага ангийн буюу 1-5 дугаар ангийн охидын сарафан, цамц, зангианы багц үнэ 59500 төгрөг, дунд анги буюу 6-9 дүгээр ангийн охидын сарафан, юбка, цамц, зангиа нийтдээ 97500 төгрөг, ахлах буюу 10-12 дугаар ангийн охидын дүрэмт хувцас болох жакет, юбка, цамц, зангиа нийтдээ 123700 төгрөгийн үнэтэй байна.

 

Бага анги:

Сарафан 41.000 төгрөг

Өмд 29.400 төгрөг

Хүрэм 37.900 төгрөг

Цамц 16.000 төгрөг

Зангиа 2.500 төгрөг

Эмэгтэй хосоороо 59.500 төгрөг

Эрэгтэй хосоороо 81.300 төгрөг

 

Дунд анги:

Жакет 45.700 төгрөг

Юбка 30.300 төгрөг

Өмд 31.500 төгрөг

Хүрэм 47.300 төгрөг

Цамц 18.000 төгрөг

Зангиа 3.500 төгрөг

Эмэгтэй хосоороо 97.500 төгрөг

Эрэгтэй хосоороо 100.300 төгрөг

 

Ахлах анги:

Пиджак 68.500 төгрөг

Юбка 30.200 төгрөг

Өмд 38.500 төгрөг

Хүрэм 70.100 төгрөг

Цамц 20.000 төгрөг

Зангиа 5.000 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

 

Харин хөвгүүдийн дүрэмт хувцасны үнийн хувьд:

 

Бага анги:

Хүрэм 37900 төгрөг

Өмд 24900 төгрөг

Хүрэм 37.900 төгрөг

Цамц 16.000 төгрөг

Зангиа 2.500 төгрөг

 

Дунд анги:

Хүрэм 47300 төгрөг

Өмд 31500 төгрөг

Өмд 31.500 төгрөг

Цамц 18.000 төгрөг

Зангиа 3.500 төгрөг

 

Ахлах анги:

Пиджак 70100 төгрөг

Өмд 38.500 төгрөг

Цамц 20.000 төгрөг

Зангиа 5.000 төгрөг, нийтдээ багцийн үнэ 133600 төгрөгийн үнэтэй байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн 65 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч охиныхоо дүрэмт хувцсыг худалдан авахаар яваа Д.Батцэцэг гэх бүсгүй “Өүлэн мэнч” ХХК-ийн дүрэмт хувцас хамаагүй чанартай санагддаг. Ядаж л бөөсөрхгүй, цэвэр даавуун материалтай юм. Манайх ахлах, дунд ангийн хоёр охинтой. Хоёуланд нь дүрэмт хувцас авах юм. Зөвхөн дүрэм хувцсыг нь авахад 200 гаруй мянган төгрөг шаардагдах нь. Сургууль нь цагаан, цэнхэр хоёр ээлжийн цамц өмсөх ёстой гэсэн. Тэгэхээр дахиад 50 мянган төгрөгөөр цамц авна гэхээр нийтдээ бараг 300 орчим мянган төгрөгөөр охидынхоо зөвхөн дүрэмт хувцсыг л бэлтгэх болоод байна. Ерөнхийдөө сургуулийн хүүхдийн хичээлийн хэрэгсэл, хувцас хунарт 1 сая орчим төгрөг зарцуулах бололтой” хэмээж байлаа.

 

Сурагчдын цүнх 15-70 мянган төгрөгийн ҮНЭТЭЙ

 

Тэндээс сурагчийн дэвтэр, үзэг, бал, цүнхны үнэ сонирхохоор “Хархорин” худалдааны төвийг зорилоо. Бага ангийн охидын эрвээхэйтэй, “Элса”-тай ганган чамин цүнхнүүд 15-35 мянган төгрөгийн хооронд үнэтэй байв. Харин хөвгүүдийн эрээн, мяраангүй энгийн даавуун цүнхнүүд 10-30 мянган төгрөгийн арай хямд үнээр худалдаалагдах аж. Ахлах ангийн сурагчдын орчин үеийн олон төрлийн хэв загвартай цүнхнүүд 30-70 мянган төгрөгийн үнэтэй байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Харин дэвтрийн үнийн хувьд, “Улаанбаатар принт”-ийн дэвтрүүд:

 

12 хуудастай дэвтэр 220 мянган төгрөг

24 хуудастай дэвтэр 450 төгрөг

36 хуудастай дэвтэр 550 төгрөг

48 хуудастай дэвтэр 750 төгрөг

60 хуудастай дэвтэр 900 төгрөг

96 хуудастай дэвтэр 1400 төгрөгийн үнээр худалдаалагдаж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn

 

Бага ангийн хөвгүүдийн хайртай Macqueen-тэй, охидын үзэх дуртай хүүхэлдэйн киноны гол дүрийн үзэсгэлэнт гүнжийн зурагтай үзэг, бал, харандааны сав 8000-12000 төгрөгийн үнэтэй байх аж. Үзгэн, тосон, хар, цэнхэр балнууд 500-3000 төгрөгийн үнэтэй байна. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин