Хот хоорондын тээврийнхэн үнээ нэмэгдүүлэхийг шаарджээ
2018-08-09

 

Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос 50 орчим аж ахуй нэгжийн 1500 гаруй жолооч нарыг төлөөлөн үнэ тарифыг нэмэгдүүлэх албан шаардлагыг энэ сарын 7-ны өдөр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т хүргүүлсэн байна.

 

Тус шаардлагад хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний үнэ тарифт өөрчлөлт оролгүй даруй 10 жил болсон бөгөөд бензин, түлшний үнэ энэ хугацаанд 2,5-3 дахин нэмэгдсэн тул суудал ашиглалт 50 хувьдаа ч хүрэлгүй, алдагдалтай ажиллаж байгаа талаар дурджээ.

 

Тэдний гаргасан тооцоо, жишиг тарифаар 1 хүн км-т дунджаар 53-63 төгрөг буюу чиглэлээсээ хамаарч 1000-8000 хүртэлх төгрөг нэмэгдүүлэх шаардлага тавьж буй аж. Энэхүү шаардлагыг хүлээн авч, шийдвэрлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдэж байна хэмээн тус албан шаардлагад 40 гаруй аж ахуй нэгжийн төлөөллүүдийн гарын үсгийг хавсаргажээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Захирал Дэлгэрнаран ажлаа маш муу хийж байна. Хулгайн тээврийг зогсоовол автобусны дүүргэлт нэмэгдэнэ шдээ.
2018-08-09
zochin:
Gorid muu shunaluudaa
2018-08-09
Zochin:
Үнэ нэмэхийг шаардахын оронд үйлчилгээгээ улам сайжруулах, үүнтэйгээ уялдуулаад ядаж Улаанбаатар хотод олон улсын байг гэхэд тээвэрлэгч, зорчигчдын ая тух, аюулгүй, элдэв хүндрэлгүй зорчих үйлчигээ бүхий АВТОВОКЗАЛ ШААРДААЧ!!!!!!!! Үнэ бол дараагийн асуудал.
2018-08-09