БНХАУ-д суралцах виз мэдүүлэх иргэдийн анхааралд
2018-08-09

 

Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байгаатай холбогдуулан БНХАУ-ын их дээд сургуулиудад суралцахаар Улаанбаатар дахь БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэхээр хандах иргэдийн тоо, дараалал жил бүрийн 8 дугаар сард огцом өсчээ.

 

Улмаар ЭСЯ-ны визийн үйлчилгээний ачааллыг үлэмж нэмэгдүүлдэг тул БНХАУ-д суралцах оюутан залуучуудыг цагийг нь тулгалгүйгээр аль болох эртнээс визээ мэдүүлэхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөж байна. 


БНХАУ-ын ЭСЯ нь 7 хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагуудын 9:30-12:00 цагийн хооронд визийн материал хүлээн авдаг болно. 


ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ КОНСУЛЫН ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Хятадын ЭСЯ өөрсдөө уртасгасан цагаар ажиллах хэрэгтэйшд. Монголчуудыг тэнд хонуулж, хооронд нь зодолдуулаад байх шаардлагагүй. Хятадын ЭСЯ-ны үйлчилгээ нь маш их хүнд сурталтай, бүдүүлэг, Монголчуудтай яг нохой гахай шиг харьцдаг.
2018-08-09
zochin:
boldog bol errt l vizee meduulmeer bna gol n surguuliin urilga ni ih oroitoj irj bna
2018-08-09