Газар хөдлөлтийн үеэр тосгоны 75 хувь нь ЭВДЭРЧЭЭ
2018-08-09

Индонезийн аюул жуучлалын гол бүс гэгддэг Ломбок аралд өнгөрөгч ням гаригт 6.9 магнитудын газар хөдлөлт болсон юм.

 

 

Уг байгалийн гамшгийн уршгаар 131 хүн амиа алджээ. Харин орон нутгийн хэвлэлийнхэн “амиа алдагсдын тоо 347-д хүрсэн” хэмээн мэдээлсэн ч эрх баригчид уг тоон мэдээллийг батлаагүй байна.

 

Тус улсын Гамшгаас хамгаалах төв “Газар хөдлөлтийн үеэр 1,400 хүн гэмтэж, 156 мянган иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн. Амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй” хэмээн мэдэгдлээ.

 

“Ломбок арал дахь тосгоны 75 хувь нь эвдэрсэн” гэж Улаан Загалмай нийгэмлэгийн ажилтан Кристофер Расси  хэллээ.

 

Ойролцоогоор 20 мянган хүнд нэн яаралтай хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа гэнэ.

 

Энэхүү гамшиг дагуулсан газар хөдлөлтөөс нэг долоо хоногийн өмнө тус аралд 6.4 магнитудын газар хөдлөлт болж, 16 хүн амиа алдсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин