Борис Немцовын найз бүсгүй “Дэлхийн мисс”-т оролцож магадгүй
2018-08-09

БНХАУ-ын Санья хотноо ирэх арванхоёрдугаар сарын 8-нд зохион байгуулагдах гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс” тэмцээнд Украиныг төлөөлөн оролцох гоо бүсгүй хэдхэн өдрийн дараа тодрох гэж байна.

 

 

Титмийн эзэн энэ сарын 14-ний 20.00 цагт тодрох бөгөөд финалын шатанд өрсөлдөх хоёр гоо бүсгүй хэдийнэ тодроод буй.

 

 

2015 онд ОХУ-ын нийслэл Москва хотноо буудуулж амиа алдсан улстөрч Борис Немцовын найз бүсгүй, модель Анна Дурицкая финалын шатанд шалгарсан талаар “www.bobrtimes.com” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 25 настай Анна үзэгчдээс хамгийн их санал авсан бөгөөд түүний биеийн өндөр 175 см юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Нофелет:
Немцов ахын толгойг зөлгисан муу шулам.
2018-08-10