Улаанбаатар
ЗӨСҮТ-д галзуугийн эрсдэлд өртсөн 102 тохиолдол бүртгэгджээ
6 өдөр

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын хэмжээнд 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар ЗӨСҮТ-д зоонозын халдварын хүний өвчний сэжигтэй байж болзошгүй нийт 1133 яаралтай дуудлагыг хүлээн авсан байна. Эдгээрийн 102(9.0%) галзуугийн эрсдэлд өртсөн, 1008(88.9%) хачигт халдвар,  11(1.0%) бэтэг, 1(0.1%) хумхаа, 7(0.6%) боом, 4(0.4%) тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол эзэлж байна.  


Хачгаар дамжих халдварт өвчний сэжигтэй тохиолдол: Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Хөвсгөл, Ховд, Хэнтий, Дорнод, Дорноговь, Дундговь, Дархан-Уул, Өвөрхангай, Өмнөговь, Орхон, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Төв аймгийн 106 сум, нийслэлийн 7 дүүрэгт хачгаар дамжих халдварын 1008 сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 18%иар бага байна. Эпидемиологийн 31-р долоо хоногтой харьцуулахад 12 сэжигтэй тохиолдлоор их байна.  


8 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар хачигт риккетсиозын 747 сэжигтэй тохиолдлын 181(24.2%), хачигт энцефалитын 174 сэжигтэй тохиолдлын 32(18.4%), хачигт боррелиозын 87 сэжигтэй тохиолдлын 23(26.4%) тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр тус тус онош батлагдаж, 113 тохиолдлын онош үгүйсгэгдээд байна.   

 

Галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдол: Архангай, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Завхан, Сэлэнгэ аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 102 тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 11 хувиар бага байна. Эпидемиологийн 31-р долоо долоо хоногтой харьцуулахад 2 эрсдэлд өртсөн тохиолдлоор их байна.  

Тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол: Нийслэлийн Хан-Уул дүүрэг, Ховд аймгийн Булган суманд тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол тус тус бүртгэгдэж, тархвар судлал, эмнэлзүйн шинж тэмдэг, лабораторийн шинжилгээгээр онош үгүйсгэгдсэн байна.  
 
Боомын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол: Завхан аймгийн ЗӨСТ-өөс ирүүлсэн мэдээгээр боомын арьсны хэлбэрийн хүний өвчлөлийн сэжигтэй 1 тохиолдол мэдээлэгдсэн. Тархвар судлал, эмнэлзүйн шинж тэмдэг, лабораторийн шинжилгээгээр онош үгүйсгэгдсэн байна.  


Мэрэгч амьтны сэжигтэй дуудлага:  8 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийслэлийн СБД, БГД-ээс ирүүлсэн амьтны 3 удаагийн дуудлаганд үйлчилж, хураагдсан сорьц материалыг ЗӨСҮТ-ийн лабораторит шинжилгээ хийгдэж байна.  Он гарсаар нийслэлийн 6 дүүрэгт (БЗД, БГД, ХУД, СБД, СХД, ЧД)-ийн хэмжээнд нийт 40 удаагийн амьтны дуудлаганд үйлчилж, хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан.                        

Галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдол: Цахим тандалтын мэдээ:
 
“Дархан-Уул аймагт 2 нохойд хүүхэд уруулжээ” мэдээ цахим сайтад нийтлэгдсэн. ЗӨСҮТ Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн ахлах сувилагч н.Мөнхсувдаас 8 дугаар сарын 09-ний 14:00 цагт авсан мэдээгээр:   


Өвчтөн “Ө” 4 настай, эрэгтэй. Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат. 8 дугаар сарын 07-ны 18:40 цагт Дархан-Уул аймгийн 7-р багийн Майхантын 7-8-р гудамжинд баруун хөл, гуя, өгзгөндөө нохойд (эзэнтэй) уруулсан. 8 дугаар сарын 07-ны 20:55 цагт Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж, шархны цэгцлэлт хийлгэж Гэмтлийн тасагт хэвтсэн. 8 дугаар сарын 07-нд галзуугийн эсрэг вакцины эхний тунд хамрагдсан. Вакцины хоёр дахь тунд 8 дугаар сарын 10-нд хамрагдана.   
 
Шүлхий өвчин:  Өвөрхангай аймгийн Баянгол сумын Цагаанбулан багийн “Эрээн тээг” гэдэг газар 8 дугаар сарын 02-ны өдөр малчин айлын 2 өрхийн 35 хонинд шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, 8 дугаар сарын 03-ны өдөр дээж авч шинжлүүлэхэд, 04-ны өдрийн УМЭАЦТЛ-ийн шинжилгээний дүнгээр шүлхий өвчин болох нь тогтоогдсон. Тус суманд 8 дугаар сарын 04-нд хорио цээрийн дэглэм тогтоож, голомтод бүсэд байгаа 1531 толгой малыг вакцинжуулж, 35 малыг тусгаарласан байна. Өвөрхангай аймгийн ЗӨСТ мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
 
Тарваган тахлын хамтарсан тандалт судалгаа:  7 дугаар сарын 01-нээс, 8 дугаар сарын 01-ний хүртлэх хугацаанд Монгол-ОХУ-ын хамтарсан судалгааны баг Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цагааннуур, Ногооннуур сумдын нутагт тарваган тахал өвчний байгалийн голомтын тандалт судалгааг амжилттай хийсэн.  Судалгааны дүнгээр дээрхи сумдын нутаг дах тарваган тахлын байгалийн голомт идэвхитэй байгааг тогтоосон байна.      


Эх сурвалж: ЗӨСҮТ                                                                               

Shuud.mn
Сонин хачин