Мал хариулж яваад сураггүй болсон охиныг хайж байна

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Товог-Уул” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ тус сумын харьяат иргэн Б-гийн охин М /13 настай, эмэгтэй/ 08.07-ны өдрийн 08:00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй болжээ.
Энэ тухай дуудлагыг 08.08-ны өдрийн 11:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, аймгийн цагдаагийн 7 алба хаагч, орон нутгийн 59 иргэн, нийт 73 хүн, 3 автомашин, 24 мотоцикль, 21 морьтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.09-ний өдрийн 08:00 цагаас эхлэн “Товог” уулын орчмоор 10 км тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:05 цагт түр зогсоон эрлийн ажиллагааг дахин эхлүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ