Индонезид дахин газар хөдөлж, 347 хүн амиа алдлаа
2018-08-10

Индонезийн Ломбок аралд өнгөрсөн ням гаригт 6.9 магнитудын газар хөдлөлт болсон. Уг газар хөдлөлтийн хор хөнөөл арилж амжаагүй байхад тус бүсэд өчигдөр 5.9 магнитудын газар хөдлөлт болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Газар хөдлөлтийн улмаас 347 иргэн амиа алдсан хэмээн орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлжээ. Тус улсын Үндэсний байгалийн гамшгийн агентлаг “259 хүн амиа алдаад байна.” хэмээв.

 

Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар 1,400 хүн бэртэж, 270 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

 

 

6.9 магнитудын газар хөдлөлтөөс нэг долоо хоногийн өмнө Ломбок аралд 6.4 магнитудын газар хөдлөлт болж, 16 хүн амиа алдсан.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин