АН: Ерөнхий сайдыг ёсзүйн хариуцлага тооцохыг шаардаж байна
2018-08-10

ЗТХЯ-ын газрын дарга нар ажлын байрандаа архидан согтуурсны улмаас нэгнийхээ аминд хүрсэн хэрэг өчигдөр гарсан. Үүнтэй холбоотой АН-аас мэдээлэл хийлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан:

 

ЗТХЯ-ны газрын дарга нар ажлын байрандаа архидан согтуурч, нэгнийхээ амь насанд хүрсэн хэрэг өчигдөр гарчээ. Төрийн албан хаагч залуу амиа алдсанд АН эмгэнэл илэрхийлж байна. Мөн автозамын осол, цахилгааны аюулгүй байдлаас үүдэж иргэд амиа алдсан хэрэг гарсаар байгаа. 

 

Төрийн албан хаагч залуу амиа алдсан хэрэгт АН-ын зүгээс Засгийн газар ямар байр суурь илэрхийлж байгаа талаар өнөөдөр ажлын цаг дуустал харлаа. Гэвч ямар нэг байдлаар Засгийн газрын зүгээс Ерөнхий сайд, салбарын сайд хариуцлагын ямар нэг байр суурь илэрхийлсэнгүй. Төрийн олон мянган албан хаагч дотроос нэгнийхээ амь насыг бүрэлгэсэнд АН үнэхээр харамсаж байна. Яамдын Газрын дарга нарыг тухайн салбарын сайд, Ерөнхий сайдад хамааралтай. Гэвч Засгийн газрын зүгээс энэ асуудлаар ямар нэг мэдэгдэл хийсэнгүй. 

 

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай:

 

-Төрийн албан хаагч хүний амь бүрэлгэсэн нь ноцтой асуудал. Үүнд Ерөнхий сайд ямар нэг мэдэгдэл хийсэнгүйд АН харамсаж байна. Ерөнхий сайдыг овоо тахих, цэнгүүн дээр байгааг орой бүр харж байгаа. Гэвч бид ажлаа хийж байгааг бид харсангүй. Ерөнхий сайд ажлаа хий, хариуцлага тооцох нэгэнд хариуцлага тооц. Хууль хяналтын байгууллагаар шалгагдан буруутай этгээд ял хүлээх нь тодорхой. Харин ёсзүйн хариуцлагыг хариуцсан даргад нь тооцох ёстой. Ерөнхий сайд хариуцлага алдвал хариуцлага тооцно гэж хамгийн олон хүнийг загнаж байсныг телевизээр харч байлаа. Одоо ажлаа хэрэгжүүлэх хэрэгтэй. 

 

ЗТХЯ-ны Газрын дарга н.Болдбаатар:

 

-Манай салбарт хүний амь эрсэдсэн харамсалтай байна. Нас барсан Газрын дарга маань залуу хүн. Дөрвөн хүүхэдтэй, эхнэр нь алдарт эхийн одон авсан. Үнэхээр харамсаж  байна. Улаанбаатар төмөр замтай холбоотой асуудал үүсч, замын эвдрэл их гарч байна. Энэ бүхэн манай салбар дампуурч байгааг харуулж байна. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Энэ Магнай 5 хүний амь нас бүрлэгэх 7/1 ний гол уриалагч АН орж хариуцалгаас бутсан хүн ийм юм ярихаар хүмүүс АН-д хэзээ итгэхгүй бүр л дургуй болох байх даа
2018-08-11
Zochin:
АРДЧИЛСАН НАМЫНХАН УЛС ТӨРЖИХГҮЙ СЭДЭВ ГЭЖ АЛГА БАЙГАЛИЙН ДИЙЛДЭШГҮЙ ҮЕР УСНЫ АЮУЛ БОЛСОН Ч ЭНЭ ЗАСГИЙН ГАЗРЫГ САНААТААГААР УС УРСГААД ОРХИСОН ЮМ ШИГ Л ЯРИЖ БАЙДАГ ХОЁР ХҮН МУУДАЛЦААД НЭГНИЙГЭЭ АМЬ НАСЫГ САНААНДГҮЙ БАЙДАЛААР БҮРЭЛГСЭН ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРСАН Ч УЛС ТӨРЖИЖ ГАДААДЫН АЛАН ХЯДАГЧДЫГ САНХҮҮЖҮҮЛДЭГ ИРГЭНЭЭСЭЭ БАЙЦААЛТ АВАХ ГЭСЭН ТУРК УЛСБН ХЭРЭГТ ХӨНЛЛӨГӨӨС ОРОЛЦОЖ ЯАРАН САНДРУУ СҮРЖИН МЭДЭГДЭЛ ХИЙЖ УЛС ТӨРЖИЖ ЯВДАГАА БОЛИОЧ. ТУВААН ГЭЖ ЭТГЭЭД ЯРИЛЦАЛГАДАА ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН АМЬ НАСАА АЛДХАД ЕРӨНХИЙ САЙД МЭДЭЭЛЭЛ ХИЙСЭНГҮЙ ГЭЖ ЯРИЖ БИЧЭЭД БАЙХ ЮМ. ХҮН ТӨРӨЛХТӨН БАЙСАН ЦАГТ САНААТАЙ САНААГҮЙ НЭГНИЙХЭЭ АМЬ НАСАНД ХҮРЭХ ЯВДАЛ БАЙЖ Л БАЙДАГ ЭНЭ БОЛГОНД ЕРӨНХИЙН САЙД НЬ МЭДЭГДЭЛ ХИЙДЭГ УЛС ОРОН ХАА БАЙНА.ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ШАЛГААД МЭДЭГДЛЭЭ ХИЙГЭЭД БАЙГААМ БИШ ҮҮ. МАХБАЛ ГЭЖ ХҮН САНААТАЙГААР ИЙМ ЮМ ХИЙГЭЭГҮЙ БАЙХ ГЭЖ НИЙГМИЙН ИХЭНХ БОДОЖ ЯВАА БАЙХ. ҮЙЛИЙН ҮР Л ГЭЖ ЮМ БОЛЖ. УМ МА НИ БАД МА ХУМ.
2018-08-11
Их мөнгө нь хатгаа биз дээ, тэр Махбалыг...
2018-08-11
Иргэн:
Хөнгөн заль гаргаж, худлаа шоудаж, болсон болоогүй асуудал хөндөж Зам тээврийн салбарыг хувьчилсан юм шиг хандаж, ИНЕГ удирдлага мэтийн мэдлэг мэрэгжилгүй хүмүүсээр тойруулж, төмөр замын хэргийг хаацайлж тал засч үг хэлсэн хүмүүсийг дайсан мэтээр харж, ухвар мөчид ойлгоцтой удирдахуй ухаанд суралцахгүй хүмүүс энэ салбарыг сүйрүүлж байгаа нь энээ?! Хатуу хариуцлага тооцох хэрэгтэй?! Зайгаа тавьж өгөи хэрэгтэй?! ИН-ийн салбар бас сүйрэхийн ирмэгт тулсан гэж ойлгож байна?!Монгол төр удирдлагатай бол цэгцлэх цаг нь болжээ?!
2018-08-11
Иргэн:
Хөнгөн заль гаргаж, худлаа шоудаж, болсон болоогүй асуудал хөндөж Зам тээврийн салбарыг хувьчилсан юм шиг хандаж, ИНЕГ удирдлага мэтийн мэдлэг мэрэгжилгүй хүмүүсээр тойруулж, төмөр замын хэргийг хаацайлж тал засч үг хэлсэн хүмүүсийг дайсан мэтээр харж, ухвар мөчид ойлгоцтой удирдахуй ухаанд суралцахгүй хүмүүс энэ салбарыг сүйрүүлж байгаа нь энээ?! Хатуу хариуцлага тооцох хэрэгтэй?! Зайгаа тавьж өгөи хэрэгтэй?! ИН-ийн салбар бас сүйрэхийн ирмэгт тулсан гэж ойлгож байна?!Монгол төр удирдлагатай бол цэгцлэх цаг нь болжээ?!
2018-08-11
par:
sahal said 2 namiin dund tal zasch tulmaa tuntiilgeh bodoltoi yvsnii har gaidaa ,er n ene namd hamlionchuud tsuungui shurgalsnii ilrel suuliin ued todorhoi l haragdaad bn shuu!!
2018-08-11
Said:
Saidn hariutslaga huleeee, ogtsor.
2018-08-11
Зочин:
Могнай залуучуудыг турхирч бүр аминд хүрснээ мартаагүй л байх даа.
2018-08-10
зочин:
Баттулга гэж хар мөртэй нөхрийн хүн. Төмөр замын олон тэрбум төгрөгийг хамт идэж баяжсан нөхөр юм байна
2018-08-10
Үнэн:
Махбал угаасаа сахалын хүн ш дээ... Бас сая манай яаманд газрын даргаар ирсэн Энхбат бна. Эд нар сүүлийн үед яаманд бүр арай л дэндүү давраад бсан юмаа...Одоо хариуцлагаа хүлээгээд Батэрдэнэ сайд огцор...Дагуулж ирсэн томилсон хүмүүсээ аваад тонил....
2018-08-10
Цахилгаанаас болж 4 хүн нас барсан нь бас ЗГ анхааралдаа авч хариуцлага тооцох асуудал шүү. Одоо шат шатандаа жаал хариуцлагатай бх цаг иржээ.
2018-08-10
НУУЦ УУЛЗАЛТЫНХАН:
“Л.Оюун-Эрдэнийг Ж.Сүхбаатар шиг дуусгачихъя, дарга аа?” ГЭЖЭЭ УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ уржигдар /2018.8.8./ УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хуулийн цэцэд өгөхөө мэдэгдсэн. Орой нь УИХ-ын дарга М.Энхболдынд нэр бүхий зарим гишүүн, нийслэлийн хуучин удирдлагууд зочилжээ. Тэд УИХ-ын даргад “Одоо Хүрэлсүх дуугарахгүй. Амарбаясгалан бас дуугарахгүй. Ийм учраас та заавал уулчлалт гуйх шаардлагагүй болж байгаа юм. 10 сар гартал л тэсчихэд мартагдана. Харин Оюун-Эрдэнийг Ж.Сүхбаатар шиг дуусгачихъя, дарга аа. Одоо бүх хүчээрээ!!!
2018-08-10
энэ сайд угаасаа хүмүүсээ ялгаварлан гадуурхдаг гэсэн. ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭ.УУЧЛАЛ ГУЙГААД ОГЦОР.ТӨРИЙН СЭНТИЙД ЗАЛРАГСАД хууль миний талд гэж боддогоо болих хэрэгтэй.САЙД ТА МӨНГӨНИЙ САЙД БИШ БОЛ ЗҮГЭЭР Л ОГЦОР. хүмүүсээ удирдаж чадахгүй байна боль
2018-08-10
ХҮРЭЛСҮХЭД:
САЙД ДЭД САЙД ТӨРИЙН НАРИЙН ЯАМНЫХАА АППАРАТ НИЙТ БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭР ЗАЙЛАХ ЁСТОЙ ХҮН АМИНЫ ХЭРЭГ АРХИДАЛТ БҮҮР ЯАМАН ДЭЭР ШӨНӨ ДӨЛ БОЛТОЛ ШҮҮ 4 ГАЗРЫН ДАРГА АААЯАЯАЯАЯАЯАЯЯА ХҮРЭЛСҮХ ЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ
2018-08-10
зочин:
ЖЕНКО ТА АЖИЛАА САЙН ХИЙЖ БАЙНА ДАА.
2018-08-10
ene magnai AH oroog bur munhag bolcgihoj chinii karer endees hezee ch osohgui ongorson horoo mn hunii Idesh bolooo bolichihdoo
2018-08-10
zochinЗочин:
AH ooroo es zuitei biluu buduuleg anarhi hulgaichid hunees es zui shaardana ta nariin eebiigiin on jiluded olon mongolchuud ami nas huv zayagaara ersdsen ter bol hamaagui yu kment gegch hudal ogs doloogchooroo toituulhihaad populim hiihee zogsoo
2018-08-10
ИНЕГ-ын эрх бүхий албан тушаалтнууд өнгөрсөн сарын 31-нд “Жуулчин” ресторанд шоудаж, улмаар зөөгч залуу Т-г зодож танхайрсан хэрэг гарчээ. Энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн I хэлтсийн байцаагч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тэд хохирогч Т-гийн хамрыг нь хугалж, танхайрсан аж. Тухайн өдөр ИНЕГ-ын дөрвөн удирдах албан тушаалтан, бүсгүйчүүдийн хамт үйлчлүүлсэн гэнэ. Ингэхдээ үйлчилгээний газрын дотоод журмыг зөрчин тамхи татсанд зөөгч Т шаардлага тавьтал уурлаж зодож гэмтээжээ. Хэрэгт холбогдогчид нь ИНЕГ-ын Дотоод аудитын албаны дарга Н.Мөнхсүрэн, Агаарын навигацын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ё.Эрдэнэбат нар байжээ. Сүхбаатар дүүргийн I хэлтэс Н.Мөнхсүрэн, Ё.Эрдэнэбат нарт холбогдуулан бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үндэслэлээр хэрэг нээн шалгаж байна. ХАРИУЛАХ НЬ: Ё.Эрдэнэбат чинь нисэхэд 10 аад хүний хамар чихсэн,урд нь хүн амины хэрэгт орж явсан ажилд оруулж өгнө гэж залуухан охидыг ажлынхаа ширээн дээр хүчинддэг этгээд.УИХ-ын гишүүн Хаянхярваад 60 сая төгрөг өгч байж дарга болсон гэж гадуур шуугидаг юм.
2018-08-10
ZOCHIN:
ZOV ,ZOV .HAIRAN ZALUU.ALJ YAHNEVDEE.4 HUUHEDTEI YMIIG.AN BAS TER MURAT DAA HARIUTCLAGA TOOTCDOGGUIEE.HOER NAMIIG TARAASAN N DEER BOLJDEE. AVILGACHID ODOO ALUURCHID BOLJDEE.
2018-08-10
АН-ын мэдэгдэл:
'' АМИНД ХҮРЭХЭЭС НЬ ӨМНӨ АЖЛАА ӨГ ГЭЖ ШААРДАЖ БАЙЖЭЭ ''
2018-08-10
О.МАГНАЙ:
Өчигдөр орой болсон аллага МАН-ын бүрдүүлсэн төрийн алба цэвэр МӨНГӨНИЙ ХҮЧИН ЗҮЙЛЭЭР БҮРДСЭН гэдгийн нотолгоо боллоо. Төрийн алба өндөр ёс суртахуунтай байх ёстой. Хүний амь нас эрсдэж, төрийн өндөр албан тушаалтан гэмт хэрэгт холбогдоно гэдэг ноцтой асуудал. Ерөнхий Сайд байр сууриа илэрхийлсэнгүйд харамсаж байна. Ерөнхий Сайд хаана байгаа нь ч мэдэгдэхгүй байна. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий Сайдыг үдшийн цэнгүүн дээр гитартай дуулж байгааг л харснаас өрөөндөө ажил хийж байна уу гэдгийг харсангүй. Хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа нь харамсалтай байна. Хариуцлагагүй этгээдэд хариуцлагаа тооц, ёс зүйтэй холбоотой хариуцлагыг зайлшгүй хүлээх ёстой. Япон, Солонгос зэрэг оронд сайд нь дэвүүр тараагаад огцорсон. Солонгосын Гадаад Хэргийн сайд охин нь шалгалтгүйгээр их сургуульд тэнцсэний төлөө огцорч байсан. МАН-ын гишүүдээс хамгийн их хариуцлага ярьсан хүн бол Ерөнхий Сайд У.Хүрэлсүх. Одоо хэлснээ хэрэгжүүлдэг эсэхээ харуулаа гэдгийг Ардчилсан Hамын зүгээс ШААРДАЖ БАЙНА!!!
2018-08-10
Иргэн:
БАт-Эрдэнэ өөрөө саналаараа огцрох байлгүй дээ.
2018-08-10