Өнөөдрөөс хаагдах ЗАМУУД
2018-08-11

Дулааны шугам өргөтгөх, шинэчлэх болон бохир усны шугам татахтай холбоотойгоор өнөөдрийн 23:00 цагаас дараах замуудын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болжээ.

 

 

Үүнд:

-Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Ард аюушийн гудамж, Ахуй үйлчилгээний ордны авто замыг дулааны шугам өргөтгөх, шинэчлэх зорилгоор  наймдугаар сарын 12-ны 08:00 цаг хүртэл,

 

-Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Жуулчны гудамжны авто замыг бохир усны шугам татах зорилгоор наймдугаар сарын 12-ны 08:00 цаг хүртэл,

 

-Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ард кино театрын баруун талын авто замыг дулааны шугам өргөтгөх, шинэчлэх зорилгоор наймдугаар сарын 13-ны 08:00 цаг хүртэл,

 

-Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Төмөр замын ордны баруун талын авто замыг дулааны шугам өргөтгөх, шинэчлэх зорилгоор есдүгээр сарын 01-ний 08:00 цаг хүртэл түр хааж байна.

Shuud.mn
Сонин хачин