ХАРИУЦЛАГА гэж ХАЧИР юм уу, Ерөнхий сайд аа
2018-08-11

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар ажлын байрандаа архидан согтуурч, нэгнээ хөнөөжээ. Ажлын байр гэдэг нь Зам тээврийн хөгжлийн яам. Ж.Бат-Эрдэнэ сайдын хэлснээр Төрийн яам. Эхний асуудал Төрийн яаманд яагаад архидав?!. Хариуцлага хаана байна?

 

 

Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдов. Танхимаа бүрдүүлсэн тэрбээр 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Засгийн газрын анхны өргөтгөсөн хуралдааныг зарлан хуралдууллаа. Тухайн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Төрийн албаны сахилга бат, дэг журам, хариуцлагыг сайжруулахад манай Засгийн газар нэн тэргүүнд анхаарч ажиллана.

 

Энэ цаг мөчөөс төрийн албаны бүх шатанд шударга ёс, хууль дээдлэх зарчим баримталж, өндөр ёс суртахуунтай ажиллахыг хатуу шаардана” хэмээн мэдэгдэв.

 

Анхны хуралдаан дээр хэлсэн төрийн албаны ХАРИУЦЛАГА гэх Ерөнхий сайдын үг ХАЧИР төдийхөн байсныг архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн дарга нарын үйлдэл харууллаа.

 

Хариуцлага гэх үг амнаас нь хамгийн их гардаг Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг нэрлэж болно. Хуралдаан, уулзалт бүрт энэ үг давтагддаг. Тухайлбал, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын семинарын үеэр "Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгана. Ингэж байж төсвийн сахилга бат сайжирна. Эдийн засгийн уналтыг зогсооно. 2018 оны гол зорилго, зарчим энэ байх болно" гэж Ерөнхий сайд хэлж байв. Гэвч бодит ажил хэрэг дээр төрийн албаны сахилга бат, хариуцлага гэх зүйлс алдагдаж, зах замбараагүй болсныг бэлээхэн харууллаа. Нэгнийхээ аминд хүрч, ил болсон  нь энэ удаагийн тохиолдол. Далд, арын өрөөнд архидалд хичнээн явагдаж буйг хэлэх боломжгүй. “Буян” Жаргалсайхан цахим хуудсандаа “Ерөнхий сайдаасаа эхлээд "Арын өрөөнд ороод 50 грамм виски татаад гар" гэдэг заншил гэмээр зүйлээ өөрчлөгдөхгүй бол албан байгууллага дахь архидалт тасрахгүй” хэмээн бичиж. Арын өрөөний “аймаар” зүйлсийг бодох л хэрэгтэй.

 

Сөрөг хүчний зүгээс энэ асуудалд Ерөнхий сайдаас хариуцлага нэхэж байна. Төрийн яаманд төрийн албан хаагчид нэгнээ хөнөөсөн асуудалд албан ёсны байр сууриа илэрхийлэхийг шаардлаа. Мөн салбарын сайд ёсзүйн хариуцлага үүрэх ёстойг ч сануулав. Хамгийн их ярьсан хариуцлага гэх зүйлээ одоо бодит байдал дээр харуулахыг АН-аас шаардлаа.

 

Товчхондоо Засгийн газарт шууд хамаарах Зам тээврийн хөгжлийн яаманд болсон эл асуудал гүйцэтгэх засаглал дэнжигнэхэд хүргэж болзошгүй нь. Сөрөг хүчин энэ асуудлаар удаа дараа байр сууриа илэрхийлж, шаардлага, сануулга өгсөөр байх  нь мэдээж. Мөн эрх баригчдын эсрэг талд зогсч буй хэсэг нь ч энэ асуудлыг шалтиг болгохыг үгүйсгэхгүй.

 

Ямартай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх үгээ хэлэх нь зүй ёсны асуудал. Засгийн газрыг тэргүүлж эхэлснээс хойш үргэлжид, дахин давтан ярьсаар буй хариуцлага, ёсзүй, сахилга бат гэх үгсээ бодит байдал дээр хэрхэн хэрэгжүүлж, яаж тооцохоос түүний суудал ихээхэн хамаарна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Хогын төриин архичдыг зүэн ядаж баына:
Төриинхөн БҮГД ЭР ЭМГҮЙ АРХИЧИД ЗА ЦАГДАА ЗАМЫНХАН ЭМНЭЛГИИН ДАРГА НАР ПАСПОРТЫН ХҮҮХНҮҮД ГЭЭД БАЙНА ШҮҮ .ТӨРИИН БАЙГУУЛЛАГА АРХИГҮЙ ОРЧИН БАЙХ ЁСТОЙ .АЖЛЫН БАРАНДАА АРХИДААД БИЕ БИЕНИИХЭЭ БӨӨРИИГ ГАРГАЖ БАЙГАА БОЛ ЁСТОЙ ХОХЬ ЧИНЬ УГ НЬ БОЛ БӨӨРИИГ ЭМЭЭЛТЭД ГАРГАДАГ ЮМ ШҮҮ. ТӨРИИН АРХИЧИД ЯДАЖ АЖИЛ ДЭЭРЭЭ АРХИДАХАА ЗОГСОО ЦАГДАА НАР БОЛ ХӨГШИН ЗАЛУУГ}Й АРХИЧИД АРХИ УУЖ ИРЭЭД ЭХНЭР ХҮҮХДЭЭ ЗОДНО ЦАГДААГИИН ЁС ЗҮЙ АЖИЛАХГҮЙ ЦАГДААГ ЁС ЗҮЙ ДУУДАЖ ӨГЧ БАЙ ИРГЭД ЭЭ ТЭГЭЭД БАРИМТЖУУЛЖ АВ
2018-08-13
дэлгэрээ:
Бүх сайдууд дарга нар арын өрөөтэй Үүдэнд суудаг төрийн хамгаалалтын юу чхэлж чадахгүй Барилга яамныхан бол бас л задгай архиддаг газар ш дээ Дэд сайд нь доодох хүмүүстэйгээ уугаастай Одоо нэг сургамж аваасай да
2018-08-13
Уучлал гуйсан бол буруугаа хүлээсэн хэрэг. Буруугаа хүлээсэн л бол огцордог ёстой. Үүнийг л шударга ёс, ардчиллын зарчим гэдэг дээ! Мартаагүй биз дээ?
2018-08-12
Gggggggggg:
СҮР ДАНЗАН,,,,,,,,,,
2018-08-12
shudarga yos haruitslaga gdg ni alban tushaald ochih gj show ddag heregsel bolj. chadahgui bol zg iig ogtsruul
2018-08-12
Genen l baina daa. Yagaad ch uurchluhgui. Tur guitsetgegch geed haa saigui MAN garuud. 20 on bolj l hovhorch magadgui dee. Yamnii said bodlogogui bolohoor tomilogdsond ni yu baih ve dee, medemgiirsen, salbartaa ch huleen zuvshuurugduh chadvargui dur esgesen hooson tolgoinuud.
2018-08-12
Songogch:
Shudarga es, hariutslaga geed uria loozon bolohoos heregjuulj baigaag ni uuriin ajliin hureend l lav olj harahgui bna. MAN l bol biee unelegch ch hamaagui darga bolj turiin baiguullagiig samrahaas uur yu hiij baigaa yum be? Nuguu tomilogdson ni uuriiguu chadvartain ulmaas alban tushaal hashij baigaa geed itgechihsen, erguuteed l...... Mongol uls hugjih uu?
2018-08-12
Хариуцлагатай:
Японд байсан бол хариуцсан сайд нь өөрийн ухамсарлан огцрох байсан
2018-08-12
zochin:
Bolovsroliin salbar utgaa aldlaa sh dee!!! MUBIS.n tvr zahiraliig hurdan uurchilj togloomiig ni zogsoogoochee aj ahuin ajil l hiigeed nyrav hvneer bagshiin ajil hiilgene gj yaj boddog bnaa???Hvnii nuuts nariin bichig gsn hdn biye vnelegch avgai naraar tolgoi bugsuu medvvlehees hetrehgvi bna sh dee!!!Hytaduudiig urgun deedelj, mongol oyutnuudiig dor vzej bn.Tedend hurungu mng zartsuulj amidrah nuhtsuliig hamgiin deedeer hangaj bga hirnee mngl oyutnuudiig chiigtei nursan bairandaa iim bj taarah uu? Mandahiig MUBIS aas tvrgen zailuulaach.
2018-08-12
Genen l baina daa. Yagaad ch uurchluhgui. Tur guitsetgegch geed haa saigui MAN garuud. 20 on bolj l hovhorch magadgui dee. Yamnii said bodlogogui bolohoor tomilogdsond ni yu baih ve dee, medemgiirsen, salbartaa ch huleen zuvshuurugduh chadvargui dur esgesen hooson tolgoinuud.
Зочин:
АНийн үед ариа ийм байгаагүй
2018-08-12
Зочин
2018-08-12
sos:
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ХОВДЫНХНООР ДҮҮРЛЭЭ АЖИЛ ХИЙЖ БАЙГАА НЭГ Ч ХҮН БАЙХГҮЙ ШҮЛХИЙГЭЭ ДИЙЛЭХЭЭ БАЙСАН АРХАНГАЙ ӨВӨРХАНГАЙ ХӨВСГӨЛ ГОВЬАЛТАЙ ДУНДГОВЬ ӨМНӨГОВЬ ГЭЭД ХЯНАЛТААС ГАРСАН
2018-08-12
зочин:
Дандаа Нам, ах дүү ,танил тал. нутаг ус гээд хөдөөний боловсролгүй оркууд төрд гарчихсан хахууль авч амьдардаг боловсролгүй төрийн өмч идэхээс өөр хоол олдохгүй нөхдүүд монгол улсыг самарч байна Тэд гудамжинд гарахаар амьдарч чадахгүй шүүхдэлтцэлцээд нэг газар бүгчдэг хувалз шиг нөхдүүд дээд болон дунд түвшинд шигчихээд одоо бие биенээ алдаг нөхдүүд төрд байна
2018-08-12
Zavaan orkuudiig shalguurguigeer ondor alban tusgaald hahuul avch oruulsnaas bolood iim hereg garch bgaan
2018-08-12
ТАЗ АЖЛАА ХИЙ:
ТӨРИИН АЛБАНЫХНЫ НИИТЛЭГ ДҮР ТӨРХ .ТӨРИИН АЛБАНЫХАН БҮГД АВИЛГАЧ ГЭР БҮЛИИН ХҮЧИРХИИЛЭГЧ БӨГСНИИ ДОНТОН. ГЭР БҮЛ ҮЙМҮҮЛЭГЧИД ХАР ТАМХИЧИД САДАР САМУУНЧИД ГЭР БҮЛИИН ТАЛААР ТОГТВОРГҮЙЧҮҮД РҮ ХҮҮХДЭЭ ХАЯГЧИД ҮҮНД ТАЗ. МОНГОЛЫН ТӨР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ НЬ ЗҮЙТЭЙ .ЯЛАНГУЯА ЦАГДААГИИНХАН ӨӨРСДӨӨ ХҮЧИРХИИЛЭГЧ АРХИЧИД МӨНГӨНИИ ШУЛМУУД
2018-08-12
Цүнх баригч хийж байгаад дарга болсон харанхуй бүдүүлэг араатнууд ямар олон гээч . Яамдууд, хотын захиргаа бас дүүргээр ороод хараарай нүүр нүдрүү нь сайн хар цөөвөр чоно шиг новшнууд зөндөө зөндөө . Одоо бушуухан цэвэрлэхгүй бол залуучууд бүгд новшнууд болж монгол улс сүйрнэ шүү .Намууд гишүүдээ цөөл ! Долигнуур хүмүүсээ зайлуул тэхгүй бол нам чинь нэр хүндгүй сөнөх болно авилга өгсөнгүй гээд хүн алж мэдэхээр байна .
2018-08-12
хүрэлсүхийн хариуцлага гэдэг үг худлаа үг болж таараад байгаа шүү одоо л энэ хэрэг дээр хэр хариуцлагатай байхы нь харья бас л өнөөх аргаараа мартагнуулаад тэгсгээд миеэ ах шигээ асуудлыг аргалаад өнгөрөөнө гэвэл өөрийгөө л дүүжлүүрийн олсонд өлгөснөөс өөрцгүй зүйл болно сайдаа огцруул хүүкээ
2018-08-11
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАРТ:
ЭНД ЗААВАЛ ЕРЕНХИЙ САЙДЫГ ОРУУЛААД СУРЖИГНЭЭД БИТГИЙ БАЙ!!!!!?????? ЕРЕНХИЙ САЙД УГЭЭ ХЭЛЦЭН!!!!! ОДОО ХАМГИЙН ЭХЛЭЭД ТОМИЛСОН ШУУД УДИРДДАГ ТЕРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НЬ 1 ДЭХ ЕДЕР ХАЛАГДАХ ЕРГЕДЛЕЕ ЕГЕЕД ЗАЙЛ!!!!!!!!!! ДАРАА НЬ САЙД НЬ ЕС ЗУЙН ХАРИУЦЛАГА ХУЛЭЭЖ ОГЦРОХ ЕРГЕДЛЕЕ ЕРЕНХИЙ САЙДДАА ЕГ ИНГЭЭД Л ГУЙЦЭЭ!!!
2018-08-11
helsen zarchim ni ami nas aldahaasaa aihgui hiih yostoi umnaasaa yu ch hiigeegui tul toporiin ZG t haruitslaga toots.ediin zasgiin gaigui bolj bgaa ni ed nartai tertee tergui holboogui
2018-08-11
Odoo saaral Ordon dotroo negiigee nuhah uldlee ter udahgui biz
2018-08-11
Хариуцлага тооц:
Хүрэлсүхийн ЗГ-т хариуцлага тооц !
2018-08-11
Хүрэлсүх бүтэн нэг жил ажиллаад ёс зүйг тогтоож чадаагүй учраас өөрөө ёс зүйн хариуцлагаа хүлээж огцор!!!!!!!!!!!!
2018-08-11
Ard:
ogtsruulaa arai l baina! Mongol dampuurch bn daa!
2018-08-11
Kk:
Zam teeveriin saidadaa haruitslaga tootsooch eronhii saidaa!!!
2018-08-11
Нөгөө сэлэм эргүүлэх чинь яачихваа. Нэг л бишээ.
2018-08-11
Хүүкийг одоо харья. Үнэхээр хэлсэн амандаа хүрдэг хүнүү үгүй юу гэдгийг. Чадахгүй бол ЗТЯ-ны гадаа эсэргүүцэл илэрхийлье. Цуг арнидсан 4 газрын дарга нарыг ажлаас нь чөлөөлж цагдаагийн байгууллага хам хэрэгтэн эсвэл санаатай хүний үйлдлийг таслан зогсоогоогүй гэх үндэслэлээр хэрэг үүсгэ...
2018-08-11
Ogtsoroo:
Odoo shuud ogtsoroo Toporoo.aliin bolgon zugtaachihaad nam yalihaar garch irj tur samrahaa boli.Er ni bol chmad Tsoomoo egchiin tsunh barih ajil gaigui zohij baisan yum l daa
2018-08-11
ЕС-даа ам шигээ бай сүр данзан минь
2018-08-11