Гэмтсэн иргэдийг Сайншандын эмнэлэгт хүргэн, тусламж үзүүлж байна

Автобусаар зорчигчдыг тээвэрлэж байна
Ослын газар ЗТЯ, Улсын онцгой байдлын шуурхай бага ажилласаар байна. Өнөөдрийн Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар чиглэлд зорчих тасалбар авсан зорчигчдыг дараагийн өртөө хүртэл автобусаар зөөж байгаа аж. Мөн зорчигчдыг тээвэрлэхээр Улаанбаатар хот болон Дорноговиос нийт 19 автобус гаргасан байна.
Ослын улмаас иргэдийн хөл хугарч, нуруу гэмтсэн байна
Айраг өртөөнд одоо ч ширүүэн бороо үргэлжлэн орж, холбогдох хүмүүс ажиллаж байгаа талаар ЗТХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. Осолдсон вагоныг засахаар ОХУ-аас нэмэлт хүч дууджээ. Учир нь нийт жин 150 орчим тонн тул Улаанбаатар төмөр замаас сэргээн босголтын кранаа ашигласан ч дийлэхгүй байгаа аж.
Ослын улмаас зорчигчид хөл, нуруундаа гэмтэл авчээ. Гэмтсэн иргэдийг Дорноговь аймгийн Сайншанд сумын эмнэлэгт хүргэн, эмнэлгийн тусламж үзүүлээд байна.
Засгийн газар хуралдаж байна
Өнгөрсөн шөнө орсон хүчтэй усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарч, үүний улмаас галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсан байна. Уг галт тэргэнд нийт 328 зорчигч зорчиж байжээ. Зорчигчдоос 100 гаруй нь бэртэж, эмнэлгийн тусламж авсан байна. ЗТХ-ийн сайд Ж.Бат.Эрдэнэ ослын газар дээр ажиллаж шуурхай удирдлагаар хангаж байгаа бол Засгийн газар энэ асуудлаар шуурхай хуралдаан зарлаж, хэлэлцэж байна.
Осолдсон вагоныг засахаар Улаанбаатар төмөр замаас сэргээн босголтын кранаа ашигласан ч дийлэхгүй байгаа тул ОХУ-аас нэмэлт хүч дууджээ.
Хүчтэй үерийн улмаас төмөр замын хөдөлгөөн хаагдлаа
Өнгөрсөн шөнө орсон хүчтэй усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарлаа.
Үүний улмаас галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсан байна. Уг галт тэргэнд нийт 328 зорчигч зорчиж байжээ. Уг галт тэрэг саатахаас 20 минутын өмнө Замын Үүд-Улаанбаатарын чиглэлийн олон улсын 33-р галт тэрэг хэвийн явж өнгөрсөн байна.
Одоогоор галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн хаагаад байна. Байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн нөхцөл байдлыг арилгахаар УБТЗ-ын холбогдох алба хэлтэс, төмөр замчид, ОБЕГ-ын шуурхай бүлэг ажиллаж байна. Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр орж байгаа хүчтэй усархаг аадар борооны улмаас зам тээврийн хөдөлгөөнд ихээхэн хүндрэл бэрхшээл учруулж байна.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН
СЭТГЭГДЭЛ БИЧИХ