Сирид дэлбэрэлт болж, 39 хүн амиа алджээ
2018-08-13

Сирийн армийнхан босогчдын хяналтад байгаа хойд хэсгийн Идлиб мужийн Сармада хотноо хүчтэй дэлбэрэлт болсон талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Армийнхан сүүлийн хэдэн сарын турш олон улсын дэмжлэгтэйгээр тус мужийг босогчдоос чөлөөлөхөөр тэмцэж буй юм.

 

Дээрх үйл явдлын үеэр 39 хүн амиа алдаж, олон хүн сураггүй алга болсон гэнэ.

 

Амиа алдагсад бүгдээрээ ЭНГИЙН иргэн байсан гэдгийг тус хотын удирдлагууд батлав.

 

Идлиб мужийн Иргэний хамгаалах багийн гишүүн Хатем Абу Марван “Энгийн иргэдийн амьдардаг байшингуудыг бөмбөгдөж, нураасан” хэмээн хэлжээ. Их Британид төвтэй Сирийн Хүний эрхийн байгууллага “Цэргийн ажиллагааны үеэр олон хүн сураггүй болсон” гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин