Монголын оюуны спортынхон үнэмлэхүй ялалт байгууллаа
2018-08-13

БНХАУ-ын Бээжин хотноо 200 сая төгрөгийн шагналын сантай “Memory of Jiuduan" дэлхийн цомын тэмцээн 3 хоног үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө.  Тус тэмцээнд Монгол, Хятад, Герман, Австрали, Итали зэрэг орны шилдэг 200 тамирчин стандарт бус (бусад тэмцээнтэй адил биш) 6 төрлөөр өрсөлдсөн юм. Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 10 тамирчин, дасгалжуулагч багшийн хамт амжилттай оролцжээ.

 

 

Тэмцээний эцсийн дүн гарч Монгол Улсын баг 36 медалийн 19-ийг, 3 цомын 2-ыг нь авч, үнэмлэхүй ялалт байгуулан мөнгөн шагналаа авч тэргүүн байрт орлоо. Нас насны ангилал болон нийлбэр оноогоор эхний гурван байрт орсон тамирчдыг танилцуулъя.

 

Өсвөр насны ангилал: 


1- р байр : ОУИМ Э.Лхагвадулам - 7233 оноо
2-р байр : Их Мастер М.Уянга - 6115 оноо
3-р байр : Б.Лхагвадорж - 5165 оноо

 

Насанд хүрэгчид: 


1-р байр : ОУИМ Н.Мөнхшүр - 8191 оноо
2-р байр : ОУИМ Simon Reinhard - 7416 оноо
3-р байр : ОУИМ LiYang - 7069 оноо

 

Нийлбэр дүнгээр: 


1-р байр : ОУИМ Н.Мөнхшүр - 8191 оноо
2-р байр : ОУИМ Simon Reinhard - 7416 оноо
3-р байр : ОУИМ Э.Лхагвадулам - 7233 оноо

 

Тэмцээний үеэр "Хурдны Хөзөр" төрөлд 1 багц буюу 52 ширхэг хөзрийг ердөө 14 секундэд тогтоож алдаагүй санаснаар Б.Шижир-Эрдэнэ дэлхийн дээд амжилтыг тогтоолоо.

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Монгол оюун ухаан дэлхийд гайхагдаж байна даа.
2018-08-14
mongol:
Manaihan ugaasaa uhaalag humuuaahdee.
2018-08-13