Ихэр охид "Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлэгт оролцохоор явлаа
2018-08-13

Ой тогтоолтын дэлхийн аварга, олон улсын Их Мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар ОХУ-ыг зорьжээ. Тэд Оросын Россия 1 телевизийн "Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлэгт оролцох юм.

 

Монголын Оюун Ухааны Академийн тамирчид болох ихэр охид Гиннесийн номонд бүртгэгдэх амжилтыг үзүүлээд буй. Н.Мөнхшүр 30 минутад 5445 цифр тогтоож алдаагүй санасан бол Н.Энхшүр нэг цагт 1924 хөзөр тогтоон алдаагүй нэрлэж дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.

 

Мөн тэд БНХАУ-ын Бээжин хотноо болсон 200 сая төгрөгийн шагналын сантай “Memory of Jiuduan" дэлхийн цомын тэмцээнд оролцож, шагналын эзэд болоод буй юм.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Монгол оюун ухаан дэлхийд гайхагдаж байна даа.
2018-08-14