О.Баасанхүү: Оноо авах гэж хошин шог тавихаа боль

УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр сүүлийн үед өрнөсөн үйл явдлын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар нэгнээ хөнөөсөн. Мөн галт тэрэг осолдож, 9 хүний эрүүл мэнд хохирсон асуудлаас үүдэн Зам тээврийн хөгжлийн яамны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд буй. Засгийн газрын шийдвэрээр Зам тээврийн хөгжлийн сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү зөвхөн сайд бус Засгийн газар танхимаараа хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “Салбарын сайд хариуцлага хүлээгээгүй. Хуульзүйн үүднээс авч үзвэл УИХ нь сайдад, Засгийн газар нь дэд сайд, төрийн нарийн бичгийн даргад, төрийн нарийн нь газрын дарга нарт хариуцлага хүлээлгэдэг. Манайх Ерөнхий сайдын засаглалтай улс биш. Том намын дарга байж болно.
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр нэг бол танхимаараа огцорно. Эсвэл нэг ч сайд хариуцлага үүрэхгүй. Тухайн сайд өөрөө чөлөөлөгдөж болно. Энэ нь хариуцлага хүлээж байгаа хэрэг биш. Хариуцлага үүрэх, чөлөөлөх хоёр ялгаатай. Олон нийтэд оноо авах гэж хошин шог тавихаа боль. Бүх зүйл хуультай. УИХ, Засгийн газар үүргээ хүлээж, буруутай хүмүүс хариуцлагаа үүрэх ёстой” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ