С.Эрдэнэ: Засгийн газартай хариуцлага тооцож чадахгүй бол УИХ өөрөө тарах ёстой
2018-08-13

 

УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцэж, УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, Засгийн газрыг огцруулахыг шаардсан мэдэгдэл гаргасан байна.

 

Мэдэгдэлд “Төрийн бодлогогүй, шийдвэргүй, хариуцлагагүй назгай үйл ажиллагааны улмаас сүүлийн үед нийгмийг цочроосон,бухимдуулсан асуудлууд шил даран гарч байна. Энэ нь 2016 оны УИХ-ын сонгуулийг 60 тэрбумаар үнэлэн үнэмлэхүй олонхийн суудал авсан МАН төр, засгийн бүхий л эрх мэдлийг цөөн хэдхэн хүмүүсийн гарт төвлөрүүлж, төрийн албыг арилжаалсан нь Монголын төрийн хууль дээдлэх ёс, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг илт алдагдуулж байна” гэдгийг дурдаад “ЗТЯ-ны байранд өндөр албан тушаалтнууд архидан согтуурч, нэгнийхээ амь насыг онц хэрцгийгээр бүрэлгэсэн нь дэндүү хариуцлагагүй үйлдэл. Төмөр замын байгууллагад хариуцлагагүй байдал газар авсны улмаас байгалийн гамшгийн үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйгээс зам харилцаа, нийтийн тээврийн аюулгүй байдал удаа дараа зөрчигдөж, хүний эрүүл мэнд, төсөвт олон сая төгрөгийн хохирол учирсанд харамсаж байна. Турк сургуулийн захирлыг хулгайлах тусгай ажиллагааг Монгол Улсын нутаг дэвсгэрт гадны тусгай алба явууллаа, “Эрдэнэт” үйлдвэрийг битүүмлэх шийдвэр Арбитрийн шүүхээр гарсан ч Засгийн газрын зүгээс ямар нэг хариу өгсөнгүй. Иймд эрх баригчид УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн яаралтай хуралдуулж, удаа дараа алдаагаа давтаж, хариуцлагагүй ажиллаж байгаа У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлыг нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийг шаардаж байна” гэжээ. АН-ын гишүүд байр сууриа мэдээлж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

 

АН-ын дарга С.Эрдэнэ:

 

-Үндсэн хуулийн суурь зарчим болсон зүйлийг удаа дараа зөрчсөн үйлдлүүд гарч байна. Ардчилал, шударга ёс, хувь хүний эрх, эрх чөлөөний асуудал зөрчигдөж байгаа. Хэн нэг хүний хулгайлах асуудал биш. Энэ бол цаана Монгол Улсын тусгаар тогтнол үнэт зүйлийг зөрчсөн асуудал болж байхад Засгийн газар ямар ч тайлбар өгсөнгүй. АН-ын даргын хувьд хоёр удаа Ерөнхий сайдад асуулга тавьсан. Санаанд хүрсэн асуулт өгөөгүй. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн баталгаа болсон асуудал гарч байна. Өнөөдрийн эрх баригчид “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгийг битүүмлэх шийдвэр  Арбитрийн шүүхэд  гараад байхад тайлбар хийхгүй байна. Эрдэнэт үйлдвэрийн удирдах албан тушаалтнууд гадаада зорчих эрхээ хязгаарлулахаар байгаа. Энэ Засгийн газрын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болоод эрдэнэт хүний амь нас эрсэдлээ.

 

Өмнө нь зорчигч тээвэрлэж явсан вагон аваар гаргаж байгаагүй. Төмөр замын салбар байгалийн гамшгаас болж  осол аваар гаргаж байсан түүхгүй. Хагас цэрэгжилттэй энэ салбарт яагаад сахилга хариуцлага сулрав. Өнөөдрийн энэ хариуцлагагүй Засгийн газартай хариуцлага тооцож чадахгүй бол УИХ өөрөө тарах ёстой.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-АН-ын Улс төрийн зөвлөл өнөөдөр хуралдсан. Монгол Улс бол Ардчилсан улс. Тиймээс ч бид гаднаас хүн хулгайлдаггүй. Өөрийн орноос хүн хулгайлуулдаггүй. Гэтэл Тагнуулын байгууллага хүн хулгайлах хэрэгт оролцож, Засгийн газар уг асуудлаар ганц дорвитой байр суурь илэрхийлээгүй явдалд АН шүүмжлэлтэй хандаж байна. Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш “Эрдэнэт” үйлдвэр дээр дорвитой алхам хийхгүй байгаа нь буруу. Одоо энэ асуудлаа шийдэх хэрэгтэй. Саяхан эрдэнэт хүний амь нас намын зөрчлөөс болж эрсэдлээ. Ганцхан сайдыг огцруулаад асуудлаас бултана гэж байхгүй. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, УИХ-ыг тарахыг АН шаардаж байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийх санаачилга гаргасан боловч дэмжигдсэнгүй. Одоо 60 тэрбумын хэргийг нэг тийш нь болгох хэрэгтэй. АН шударга ёсыг ярьж байгаа гишүүн бүртэй хамтарч ажиллана.

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

 

-Эдийн засгийн өсөлтүүд сайжирсаар байгаа энэ үед Засгийн газар санаачилгатай ажиллаж чадахгүй байна. Сүүлийн хоёр жил эдийн засгийг сэргээх бодитой ажил хийж, таатай боломжийг ашиглаж чадахгүй байна.  Тийм учраас энэ Засгийн газрыг өөрчилж, төрийг төвхнүүлэх Засгийн газрыг байгуулах хэрэгтэй.  

 

-Танай намын бүлгийн есөн гишүүн санал нэгтэйгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайдыг огцрох нь зүйтэй гэж үзэж байгаа юм уу?



УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Бүлэг дээр асуудлыг хэлэлцээд, олонхиор энэ асуудлыг дэмжсэн.

 

-Чуулган завсарласан учраас Засгийн газрыг огцруулах асуудлыг хэрхэн хэлэлцэх боломжтой гэж харж байна?

 

-Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах асуудлыг АН-ын бүлгийн зүгээс дэмжинэ. Ээлжит бус чуулган зарлагдана гэдэгт бид итгэлтэй байгаа. Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх асуудлыг шийдэхэд УИХ-ын дэгийн тухай хуулиар хэлэлцэх заалттай. Засгийн газар дангаараа шийдчихгүй. Тиймээс хуулийн дагуу асуудал яригдана гэж харж байгаа. Ээлжит бус чуулганыг хуралдуулахгүй бол дараагийн алхмаа хийнэ.

 

Ерөнхий сайд өчигдөр хууль зөрчсөн мэдэгдэл хийсэн. Хэрвээ сайдыг огцруулах гэж байгаа бол Засгийн газар УИХ-д санал өргөн барих ёстой. Харин Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд дэд сайд, Төрийн нарийн бичгийн  газрын дарга нарыг чөлөөлөх асуудлыг шийдэх боломжтой.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zochin:
hulgai ni ilreh geed umdunduu tavichih bii dee. bauyngoliin hugshchvvdiig saadag chini bagadaa uyju
2018-11-02
kk:
lol
2018-08-21
сод:
АН -ыхан энэ үйл явдлыг яаж зүгээр өнгрүүлэхэв энэ дээр нь улс төр хийхээ мэдэх байлгүй
2018-08-14
МАН ЧАЛКО-Д ӨР ТАВИАД ЭРЭЭНИЙГ ХӨГЖҮҮЛСЭН, МОНГОЛ БИЧИГ ҮГҮЙ ХИЙСЭН, 8 ХУВЬ ЗОГСООСОН, 1111 ТӨВИЙГ БОЛИУЛСАН ГЭЭД ОЛОН ЮМ БАЙГАА ШҮҮ:
МАН ЧАЛКО-Д ӨР ТАВИАД ЭРЭЭНИЙГ ХӨГЖҮҮЛСЭН, МОНГОЛ БИЧИГ ҮГҮЙ ХИЙСЭН, 8 ХУВЬ ЗОГСООСОН, 1111 ТӨВИЙГ БОЛИУЛСАН ГЭЭД ОЛОН ЮМ БАЙГАА ШҮҮ
2018-08-14
МАН ЧАЛКО-Д ӨР ТАВИАД ЭРЭЭНИЙГ ХӨГЖҮҮЛСЭН, МОНГОЛ БИЧИГ ҮГҮЙ ХИЙСЭН, 8 ХУВЬ ЗОГСООСОН, 1111 ТӨВИЙГ БОЛИУЛСАН ГЭЭД ОЛОН ЮМ БАЙГАА ШҮҮ:
МАН ЧАЛКО-Д ӨР ТАВИАД ЭРЭЭНИЙГ ХӨГЖҮҮЛСЭН, МОНГОЛ БИЧИГ ҮГҮЙ ХИЙСЭН, 8 ХУВЬ ЗОГСООСОН, 1111 ТӨВИЙГ БОЛИУЛСАН ГЭЭД ОЛОН ЮМ БАЙГАА ШҮҮ
2018-08-14
МАН ЧАЛКО-Д ӨР ТАВИАД ЭРЭЭНИЙГ ХӨГЖҮҮЛСЭН, МОНГОЛ БИЧИГ ҮГҮЙ ХИЙСЭН, 8 ХУВЬ ЗОГСООСОН, 1111 ТӨВИЙГ БОЛИУЛСАН ГЭЭД ОЛОН ЮМ БАЙГАА ШҮҮ:
МАН ЧАЛКО-Д ӨР ТАВИАД ЭРЭЭНИЙГ ХӨГЖҮҮЛСЭН, МОНГОЛ БИЧИГ ҮГҮЙ ХИЙСЭН, 8 ХУВЬ ЗОГСООСОН, 1111 ТӨВИЙГ БОЛИУЛСАН ГЭЭД ОЛОН ЮМ БАЙГАА ШҮҮ
2018-08-14
МОНГОЛСТАН:
МАН ЧАЛКО-Д ӨР ТАВИАД ЭРЭЭНИЙГ ХӨГЖҮҮЛСЭН, МОНГОЛ БИЧИГ ҮГҮЙ ХИЙСЭН, 8 ХУВЬ ЗОГСООСОН, 1111 ТӨВИЙГ БОЛИУЛСАН ГЭЭД ОЛОН ЮМ БАЙГАА ШҮҮ
2018-08-14
Хаха. Энэ АН ынхан яаж ингэж ярьж чадаж бнаа. Бүхэл бүтэн улсыг дуустал идэж дампуурлын ирмэгт эд нар л аваачсан биздээ. Ёстой нэг доош нь харуулж бгаад сэгсэрсэн чинь Монголын ард түмний зүхэнд хүсэн. Бид хэзээ ч мартахгүй. 1996 онд сонгуульд ялаад 2000 онд ялагдахдаа хэд хэдэн банк идэж бас улсаар тоглож долларын ханшийг 1000 давуулж байлаа. 2012 онд ялаад 2016 онд ялагдахдаа Монгол улсыг дампууруулж долларыг 2000 хол давуулж ардын амьжиргааг талхаа хувааж автал доош нь хийсэн. Хүний амь энэ тэр бол бүр ярилтгүй шүү муусайн цөөврүүдээ
2018-08-14
МОНГОЛСТАН:
МАН ЧАЛКО-Д ӨР ТАВИАД ЭРЭЭНИЙГ ХӨГЖҮҮЛСЭН, МОНГОЛ БИЧИГ ҮГҮЙ ХИЙСЭН, 8 ХУВЬ ЗОГСООСОН, 1111 ТӨВИЙГ БОЛИУЛСАН ГЭЭД ОЛОН ЮМ БАЙГАА ШҮҮ
za bolioo..:
ingeed namiinhaa ner hundiig unagaad baihiin. alsan gar ni AN baagii gee bizdee. baigaliin gamshigiig dalimduul;aad bgaamuu haashaa yum
2018-08-13
энэ засагын газар юуч хийгээгүй,худал баахан ярьсан,хариуцлагаа ухамсарлаж өөрсдөө ажилаа өгч огцор
2018-08-13
ренчин:
Монголын нийгэмд мөнгөтэй хүн бүгдийг хийж болно гэсэн утгагүй философийг нийгмийн ухамсар дорой хэсэгт таниулж оюун ухаанд нь суулгасан та бүхэн үүнд бас буруутай гэдэгээ хүлээн зөвшөөрч уучлал гуйх хэрэгтэй. Өнөөдрийн монголын оюун санаа ухамсарын доройтол, Ардчилагчидтай шууд холбоотой юм шүү. Төрийн албаны тогтворгүй байдал ч 1996 оны сонгуульд АН ялж төрийн албан хаагчдыг хуучинсаг МАНын гишүүн гэж хомроглон халж төрийн төлөө ухамсарт амьдрал аа зориулан зүтгэж явсан хүмүүсийн итгэл сэтгэлийг байхгүй болгосоны шууд үр дагавар биш гэж үү. монголын ард түмний баялгийг өөрсдөө ч мэдэхгүй гадныханд өгөх гадаадын урхи боймонд орж монголчуудыг намаар ялгаж талцуулан хуваасан. Харийнханы том улс төрийн бодлогыг хэрэгжүүлэгч болж хувирсаны үр дүн бидний өнөөдрийн амьдрал ёс зүй ийм л болоод байна даа гэж хэлнэ
2018-08-13
МАН ЧАЛКО-Д ӨР ТАВИАД ЭРЭЭНИЙГ ХӨГЖҮҮЛСЭН, МОНГОЛ БИЧИГ ҮГҮЙ ХИЙСЭН, 8 ХУВЬ ЗОГСООСОН, 1111 ТӨВИЙГ БОЛИУЛСАН ГЭЭД ОЛОН ЮМ БАЙГАА ШҮҮ:
МАН ЧАЛКО-Д ӨР ТАВИАД ЭРЭЭНИЙГ ХӨГЖҮҮЛСЭН, МОНГОЛ БИЧИГ ҮГҮЙ ХИЙСЭН, 8 ХУВЬ ЗОГСООСОН, 1111 ТӨВИЙГ БОЛИУЛСАН ГЭЭД ОЛОН ЮМ БАЙГАА ШҮҮ
Хариуцлага ярих хэрэгтэй бол Эрдэнэт ОТ Офшор 60 тэрбум гээд л бензин шатахууны унэ нэмэгдсэн гээд л асуудал байна даа ананаса нь шийдээд л хариуцлага тооцож байсан бол энэ бух хариуцлагын асуудал багасах байх даа
2018-08-13
zochin:
erdene guai xun aminy xereg chuny soxogdono shuu
2018-08-13
Ж:
Чоно борооноор гэдэг шиг энэ хэдэн гахайнууд 20 онд гарна л гэж мөрөөдчихсөн яваа
2018-08-13
Шударга түмэн:
Хүрэлсүх сайн л ажиллаж байна, Эдийн засагч өсч байна. ЗГ-ыг огцруулах шаардлага байхгүй, АН-нхан юу ч үлдээлгүй хоослож орхичихоод одоо юу яриад байгаа юм, Ард түмэн бид уг ч мартаагүй шүү, Хүрэлсүх-д амжилт хүчье,
2018-08-13
Хүрэлсүх огцор
2018-08-13
Зочин777777:
CHaddag yum bol ta nar ehleed buren erheesee tadgalzchih
2018-08-13
zochin:
Hutsalgvi ajilii ni hiilge ta naraas deer
2018-08-13
kk:
lol
Зочин:
Чоно борооноор. Урьд идсэн ууснаа цагаатгах гэж мөн ч арга нь барагдаж байна даа. Эх орныг минь элгээр нь мөлхүүлчихээд үүнээс өөрөө нүгэлээ цагаатгах арга байхгүй бололтой.
2018-08-13
МАН ЧАЛКО-Д ӨР ТАВИАД ЭРЭЭНИЙГ ХӨГЖҮҮЛСЭН, МОНГОЛ БИЧИГ ҮГҮЙ ХИЙСЭН, 8 ХУВЬ ЗОГСООСОН, 1111 ТӨВИЙГ БОЛИУЛСАН ГЭЭД ОЛОН ЮМ БАЙГАА ШҮҮ:
МАН ЧАЛКО-Д ӨР ТАВИАД ЭРЭЭНИЙГ ХӨГЖҮҮЛСЭН, МОНГОЛ БИЧИГ ҮГҮЙ ХИЙСЭН, 8 ХУВЬ ЗОГСООСОН, 1111 ТӨВИЙГ БОЛИУЛСАН ГЭЭД ОЛОН ЮМ БАЙГАА ШҮҮ