Хоёр тонн хар тамхи тээвэрлэн явж байсан завийг илрүүлжээ

Мексикийн Тэнгисийн цэргийн хүчин сэжигтэй завинд гэнэтийн шалгалт явуулсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Шалгалтаар уг завинд нийт хоёр тонн хар тамхи тээвэрлэн явж байсныг тогтоосон байна.
АНУ-ын тусламжтай Мексик цэргүүд уг завийг нисдэг тэргээр хөөн, тус завинд зорчиж явсан долоон этгээдийг баривчилсан аж.
Баригдсан этгээдүүдийн дунд Эквадор улсын иргэн байжээ. Гэмт этгээдүүд хар тамхи АНУ-ын хил явуулан зарахаар төлөвлөж байсан хэмээн сэжиглэж буй юм.
Хар тамхи нуусан 75 цүнхийг цагдаагийнхан хураан авчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ