Хятад жүжигчдийн цалинд ХЯЗГААР тогтоолоо
2018-08-13

БНХАУ-ын эрх баригчид “money worship” буюу “мөнгийг тахин шүтэх” үзэл дэлгэрч, “нийгмийн үнэт зүйлсийг гутаалаа” хэмээн үзэж, жүжигчдийн авдаг цалингийн хэмжээнд хязгаар мэдэгдсэн билээ.

 

 

Хятадын хамгийн том есөн телевиз болон кино компаниуд хамтран мэдэгдэл гаргаж, эрх баригчдынхаа шийдвэрийг дагахаар болсон талаар “www.asiaone.com” сайт уламжлав.

 

Хэлэлцээрийн үр дүнд уран бүтээлд тоглож буй жүжигчний авах цалингийн дээд хэмжээг 1 сая юань буюу 145 мянган ам.доллар байхаар тохиролцжээ.  Тухайн жүжигчин цуврал бүтээлд тоглосон бол 50 сая юаниас хэтрэхгүй цалин авах гэнэ.

 

Дэлгэцийн нэг бүтээлд оролцох жүжигчдийн цалингийн төсөв нь уг бүтээлийг бүтээх явцад гаргаж буй нийт зардлын 40 хувиас хэвтрэхгүй байх. Мөн гол дүрийн жүжигчний цалин нийт жүжигчдийн цалингийн нийлбэрээс 70 хувиас хэтрэхгүй байхаар эрх баригчид шийдвэрлэсэн байна.

 

 

 

БНХАУ-ын Татварын Ерөнхий газар, Дэлгэц, киноны зохицуулах газар болон Үзэл суртлын агентлаг хамтран дээрх шийдвэрийг гаргахад голлох үүргийг гүйцэтгэжээ.

 

Хятадын хэсэг жүжигчин татвараас зайлсхийлсэн хэрэг нэмэгдэх болсон учир эрх баригчид ХАТУУ бодлого баримтлахаас өөр сонголтгүй болсон гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин