Даатгалын салбарын хөрөнгө 282 тэрбум төгрөгт хүрчээ
2018-08-13

Энэ оны хоёрдугаар улирлын статистик үзүүлэлтээр даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ 13.1 хувиар өсөн, 282.2 тэрбум төгрөгт хүрчээ. Үүний 80.4 хувийг ердийн даатгалын компаниудын хөрөнгө, 16.6 хувийг давхар даатгалын компани, 3.0 хувийг урт хугацааны даатгалын компаниуд бүрдүүлжээ.

 

 

Даатгалын компаниудын нийт нөхөн төлбөрийн зардал тайлант улиралд 29.2 тэрбум төгрөгт хүрч, нийт хураамжийн орлогын 34.7 хувийг эзэлж байгаагаас ердийн даатгалын компаниудын нөхөн төлбөр 98.8 хувийг бүрдүүлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 68.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Салбарын татварын цэвэр ашиг 8.7 хувиар буурч нийт цэвэр ашгийн хэмжээ 6.3 тэрбум төгрөг байна. Салбарын өөрийн хөрөнгийн өгөөж 5.2 хувь, нийт хөрөнгийн өгөөж 2.3 хувь байна.

 

Shuud.mn
Сонин хачин