ББСБ-ын зээлийн хэмжээ өслөө
2018-08-13

Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар нийт 539 ББСБ үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн дийлэнх буюу 90.9 хувь нь зээлийн үйл ажиллагаа эрхэлж байна.

 

Нийт хөрөнгийн хэмжээ 1.14 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 33.6 хувиар өссөн бөгөөд хөрөнгийн өсөлтийн 74.1 хувийг зээлийн өсөлтөөс бүрдсэн байна. Харин ББСБ-уудын өөрийн хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 30.4 хувиар өсөж 888.5 тэрбум төгрөгт хүрсэн бол нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 707.8 тэрбум төгрөгт хүрч жилийн өмнөхөөс 28.8 хувиар өссөн байна. Салбарын нийт зээлийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 38.5 хувиар өсч, 768.3 тэрбум төгрөгт хүрлээ.

Shuud.mn
Сонин хачин
pp:
irgediig shulchaad bayjaad saihan b.auu
2018-08-14
Иргэн:
Монголчууд Монголчуудаа сарын 2,5-5,0%-ийн хүүтэй шулсны үр дүн, Энийгээ өсөлт гээд бгаан
2018-08-13