Олимпийн аваргатай 10 ЖИЛ
2018-08-14
Гэрэл зургийг MPA.mn

 

Өнөөдрөөс яг арван жилийн өмнөх энэ өдөр хүн төрөлхтний эв нэгдлийн их баяр олимпийн наадамд Монгол хүн аваргалж, Монгол Улсын анхны олимпийн аварга төрж байсан билээ.

 

Булган аймгийн Сайхан сумын малчин Найдангийн хүү Түвшинбаяр “Бээжин-2008” зуны олимпийн XXIX наадмын жүдо бөхийн -100 кг-ын жингийн барилдаанд Казахстан Улсын бөх А.Зиткийг ялж Олимпийн аваргын алтан медалийн тавцанд зогссон.

 

Ийнхүү тэрбээр Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Бээжингийн тэнгэрт мандуулж, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлсэн аваргаа бид баярлаж, бахархаж, уйлж, дуулж, эвлэлдэн нэгдэж угтсан. Бидний дундаас төрсөн олимпийн анхны аварга Н.Түвшинбаярын алтан медалийнхаа оосроос атгаж, ялалт, баярын нулимсаа нуулгүй инээмсэглэн зогссон бахдам, бахархам, дөлгөөн дүр хүүгийнхээ төлөө залбирч асан монгол түмний зүрх, сэтгэлд одоо ч зураастай бий.

 

Түүнээс даруй дөрвөн жилийн дараа олимпийн аварга Н.Түвшинбаяр “Лондон-2012” зуны олимпийн наадамд -100 кг-ын жинд хүч үзэхдээ тамирчин хүний гайхам тэвчээр, ухааныг зааж, агуу амжилтаа давтан, мөнгөн медалийн тавцанд зогсож, Монгол Улсын алтан соёмбот төрийн далбаа Лондонгийн тэнгэрт мандсан билээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монголчуудад их ялалтыг авчирч, эв нэгдэл, бахархалыг нь сэргээсэн, Монгол Улсын түүхийн хуудаснаа алтан үсгээр бичигдэх үйлстэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяртаа баярын мэнд хүргэе.

 

Долоон жилийн өмнөх олимпийн аваргын төлөөх барилдааныг, медалийн тавцанд гарч алтан медаль зүүх мөчийг дараах линкээр орж үзнэ үү.

 

https://www.youtube.com/watch?v=esRxw7MSbh0

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Odoo bolno doo. Ali 10 jiliin umnuh Tuvshinbayar. Hiidegee hiigeed avdagaa avsan . Huzur tseejildeg huuhduudees yalgaraad baih um alga. Odoo hoich uyee beldehed anhaaraya. Judogoos uur olon turluur ireedui uye hicheej baina. Tedniigee uramshuulj demjieye
2018-08-15
sport bol shoy. tsaana ni asar ih mungunii tohiroo yavagdaj baidag yum bilee.bi ih hundeldeg bailaa.
2018-08-14
zohin:
vneheer tvbshinbayr abarga tebheertei zorigoi uhaalag judoh shvv bayr hvrgei
2018-08-14
иргэн:
Зангаа татаж явмаар санагдаад байгаа шүү
2018-08-14
ек:
ЖИТКЕЕВ
2018-08-14