“Синьхуа”: Монголд үерийн улмаас 65 хүн амиа алджээ
2018-08-14

Монгол Улсад энэ ням гаригт үерийн улмаас хоёр хүн амиа алдсан хэмээн тус улсын Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Ийнхүү тус улсад үерийн улмаас 65 хүн амиа алдаад байна.

 

 

Мөн дээрх ослоос гадна Дорноговь аймагт үер бууж 329 зорчигчтой галт тэрэг олдсон юм. Нийслэл Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг замаас  гарч, осолдсон байна.  Зорчигчдоос 100 гаруй нь бэртэж, эмнэлгийн тусламж авсан талаар албаныхан уламжлав.

 

 

 

Мөн Айраг суманд үерийн улмаас 11 байшин эвдэрч, аврагчид 33 иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

 

Тус улсад өнгөрсөн долоодугаар сараас хойш усархаг аадар бороо орж, их хэмжээний хохирол учруулаад буй юм. “Ирэх өдрүүдэд усархаг бороо үргэлжлэн орно” хэмээн тус улсын Цаг уурын хүрээлэнгээс мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ZOCHID:
YASAN HUDLAA MEDEE VE
2018-08-14