ПУТИН-МЕРКЕЛ нарын уулзах өдөр ОЙРТСООР
2018-08-14

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 18-нд Германы нийслэл Берлин хотноо айлчлахаар болжээ.

 

 

Уг айлчлалын хүрээнд тэрбээр канцлер Ангила Меркелтэй уулзахаар болсон талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв. Ерөнхийлөгч Путин канцлертэй уулзахыг тэсэн ядан хүлээж буй гэнэ.

 

Удирдагчид олон улсын анхаарлыг татаж буй Сири болон Украины асуудлаар ярилцлахаар тохиролцжээ.

 

Кремлийн тэргүүн мөн канцлертэй уулзах үеэрээ АНУ-ын хориг арга хэмжээ, Ираны цөмийн хөтөлбөрийн талаар ярилцаж, санал солилцох гэнэ.

 

2014 онд Украины асуудлаас болж ОХУ, Герман, Франц болон Украины удирдагчид “Нормандын дөрвөл” холбоог байгуулсан билээ.  Хэсэг хугацаанд тус холбоо САЙН ажиллаж, үр дүнтэй гэрээ байгуулсан ч өнгөрсөн оноос хойш үйл ажиллагаа нь ЗОГСОНГИ болсон юм.

 

Канцлер “Нормандын дөрвөл дахин хуралдан, Украины хямралыг нэг мөсөн шийдвэрлэх хэрэгтэй” хэмээн мэдэгджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин