Ц.Даваасүрэн: "Рио тинто" гэрээгээ зөрчөөд байна
2018-08-14

Гэрэл зургийг MPA.mn

 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-“Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээнд “үйл ажиллагаагаа эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор Монгол Улсын нутаг дэвсгэрээс эрчим хүчээ авна” гэж заасан. Гэтэл одоо тус компанийн удирдлага “Монгол Улс дөрвөн жилийн дотор дотоодоос эрчим хүчээ ав гэж шаардлага тавибал" авах ёстой гэсэн тайлбар хийж байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд юу гэж тусгасан тэр заалтын дагуу явна.  Энэ бол “Оюутолгой” гэрээгээр хүлээж байгаа үүрэг. Энэ үүргээ биелүүлэх ёстой хэмээн мэдээлэв. ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

 

-Өнгөрсөн хугацаанд “Оюутолгой”-н зүгээс эрчим хүчээ хаанаас татаж авах санал тавьж байсан бэ?

 

-“Рио тинто” компани буюу "Оюутолгой” төсөлд гурван чиглэлээр эрчим хүч барих тухай заасан. Энэ нь өөр дээрээ барьж болно. Монгол Улсаас авч байна. Гурав дахь этгээдээс авч болно. Гэтэл өөр дээрээ Цахилгаан станц барьж болно гэдэг зөвшөөрлийг 2012 онд өгчихсөн байсан. Яамнаас зөвшөөрлөө авчихсан. Дараагаар нь 2014 онд Тавантолгойд хамтрах гэрээ байгуулсан байсан. Ингэхдээ өөр дээрээ барих гэрээгээ цуцалсан байсан. Юу ч хийгээгүй байж гэрээ нь дууслаа. Адаглаад ТЭЗҮ боловсруулаад ажил хийсэн байсан бол "бидний ажлыг зогсоолоо" гэж болон. Гэтэл юу ч хийгээгүй. Манай яам аль аль төслийг нь дэмжээд явж байсан. “Оюутолгой”-д сонголт хийх бүхий л боломж байсан.  Гэтэл одоо хаана барих вэ гэж ярьж байна. “Оюутолгой” Монголын төрөөр тоглоом хийдгээ болих хэрэгтэй. 

 

-“Тавантолгой”-той хамтрах асуудлаар хэлэлцээр хийж байсан болов уу?

 

-“Рио тинто”-той Тавантолгой төслийнхөн уулзаж байсан юм билээ. Хамгийн гол нь баталгааг  “Рио тинто” гаргаж өгөөгүй юм билээ.

 

-“Тавантолгой”-н станцыг барих асуудал ямар шатанд байна вэ?

 

-"Тавантолгой”-н станцаа манай тал барих шийдвэр гаргасан. Харин “Рио тинто” цахилгаан станц барих гурван хувилбарын алийг сонгох нь тэдний асуудал юм.  “Оюутолгой” гэрээгээ зөрчөөд байна.

 

-Багануурын станцын төсөл яаж шийдэгдсэн бэ?

 

-Багануурын станцын тухайд өндөр технологийг тавих гээд байгаадаа буруу биш. Манайд системийн доголдол үүсэх юм. Манайд тохирохгүй технологи байгаа юм. Бид хөрөнгө оруулагч талтай ярьж, техникийн шийдэл тохирохгүй байгааг хэлнэ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ДАВАА СУРЭН САЙДАА МЭРГЭЖЛИЙН, САЛБАРЫН ЭРХ АШИГ ЯАСАН? НААДУУЛ ЧИНЬ ТОГЛООМООР ХЭЛХЭД МОТОР АСААГАД Ч ЕЕРСДИЙГЕЕ ХАНГАХАА МЭДНЭ, ЧАДНА. МАНАЙ ЭРЧИМ ХУЧНИЙ САЛБАР ЯАХ ВЭ? БИД ГЯЛС НЭГ ЮМ БАРИАД БОЛОХГУЙ БОЛ ДАЛАНЗАДГАДЫН СТАНЦАА ЕРГЕТГЕЕД ЦАХИЛГААН ТАТАЖ ОТ-гоос ТЭР 120-140 САЯ АМ ДОЛЛАРЫГ АВМААР БАЙНА ШТЭЭ! ТЭГЖ БАЙЖ САЛБАР ЧИНЬ ЕНДИИЙНЕ. ЮУ Ч МЭДЭХГУЙ ТЭГЭЭД ПОПОРНО, ТЭГЭЭД БАС ХУН МУУЛНА. НААД САЛБАР ЧИНЬ ЭНЭ ОВЛИЙГ ДАВАХ УУ?
2018-08-14
Ene hund olon ulsyn gereenii talaar oir zuur medleg uguh umsan
2018-08-14
ичихэд яана аа:
ОТ цахилгаан станцаа барихаар ажлаа хийгээд явж байтал бид өөрсдөө бариад танайд цахилгаанаа зармаар байна гэсээр байгаад зогсоосон. Манайхны бардам ам, шалдан гуяыг мэдэх тэд тэгвэл 4 жилийн хугацаагаа тоолохоо зогсоо, станцаа барь гээд гэрээ хийсэн. даваасүрэн гарч ирээд гэрээг дангаараа цуцлаад, одоо та нар 4 жилийн дотор станцаа барь гэсэн. тэгснээ бид одоо ТТЦС-аа барина аа гэж байна. байран дээрээ хэд эргээд эргүүтээд байхаа боль.
2018-08-14
ДАВААСУРЭНГИЙН угэнд орж 3 4-Р ТЭЦ-ийг оросуудаар хийлгэнэ гэж баахан цаг алдлаа. Оросууд хэзээ ч эрчим хучний хоронго оруулалт хийхгуй .ТТДЦС -ЫГ ОТ-ТОЙ ЗОВШИЖ хийх биш шууд ТУЛААД эрчим хуч худалдаж авах гэрээгээ хий. Угуй бол RIO TINTO Ч ХОО. ДАВААСУРЭНГ ч зайлуул
2018-08-14
zochin:
Гадаадын хөрөнгө оруулагчид ажлын байр бий болгож, технологи өгч, татвар төлж байс ёстой. Яаж төлөх ёстой вэ гэдэгийг бид хэлж өгөх ёстой.
2018-08-14
zochin:
Рио Тинто ч бай аль нэгэн хувийн байгууллагад бол ердөө л ашиг хэрэгтэй. Энэ зорилгодоо хүрэхийн тулд түүнд бүх л бүтэн баг ажиллана, мэдээж хэрэг. Үүнтэй сөрж байгаа манай засаг өөрөө маш цэвэр, хүчтэй байх ёстой. тэхээр бид тэгж яадаж байгаа юу,
2018-08-14
Огцорсон дээр шүү
2018-08-14
эрка:
Энэ гишүүн яриж чаддаг харин юуч хийдэггүй.Камерийн өмнө эх оронч дүр эсэгсэн ийм нөхдүүд улс төрийн тавцангаас бүр мөсөн зайлсан цагт Монгол улс хөгжиж ард түмэн тайван амьдрах байх.
2018-08-14
Manai zasag uursduu haana baih talaar shiidveree ogooroi gej sonsson. Manai Uls turchid dandaa ingej uls torjdeg shyy dee ... mongolchuudiig 28 jil huursan sh dee ...
2018-08-14
Zochin:
Ene honotsiin setgeltei RIO TINTO comppaniig zailuulbal taarna. Ajilchid ny odoo hurtel mongol gert amdarch baina.Ajilchiddaa zoriulsan neg ch oron suuts barisangui,Mongoloos tog avahaas zailshiij baina, Er ny hedhen jiliin dotor bukh yumiig ny tselmeed garsan Broo Gold-iin dur haragdaad baidag yum. Bayalgiig ny zeej baij Mongol ulsiig demjij hegjuulehed huvi nemer oruulahgui bol zailbal taarna
2018-08-14